Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

ТӨГСӨГЧ

ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн Төгсөгчдийн холбоо

            ДУДТДС Төгсөгчдийн холбоог анх 2004 онд байгуулж, төгсөгчдийн холбооны даргаар Л.Давааням /СТА/, Нарийн бичгийн даргаар П.Ариунжаргал /мэргэшсэн архитектор/, 20-иод гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй өнөөг хүртэл явуулж байна. Тус холбоо нь ээлжит болон түүхт ойн арга хэмжээг угтан зохиох ажлын төлөвлөгөөг боловсруулж, захирлаар батлуулж, гүйцэтгэлийг тогтмол гарган ажилдаа дүн шинжилгээ хийж ажилладаг нь үр дүнгээ өгч байгаа гэж бид үздэг.

Сургуулийн захиргаа төгсөгчдийн холбоотой байнгын харилцаатай байж, харилцан бие биедээ туслалцаа дэмжлэг үзүүлж ажилладаг. Төгсөгчдийн холбооноос сүүлийн 5 жилд төлөвлөгөөний дагуу болон цаг үеийн санаачлагаар хийж гүйцэтгэж буй ажлыг тоймлон дурьдвал:

  • Сургуулийн тэмдэглэлт ой, ээлжит уулзалтууд зэрэг арга хэмжээнүүдэд төгсөгчид тогтмол оролцдог.
  • Сургуулийн захиргаа, төгсөгчдийн холбоотой хамтран төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал, ажил албанд учирч буй /мэргэжил боловсролоос хамаарах/ хүндрэл бэрхшээлтэй асуудалд судалгаа хийдэг.
  • Төгсөгчдийн тасралтгүй хөгжих боломжийг нэмэгдүүлэх, тухайн салбар бүрт дэмжин ажиллах
  • Төгсөгчдийн үйлдвэрлэл болоод ажилд нь оюутан сурагчдыг дадлагат гаргах, гурвалсан гэрээг дүгнэн ажилладаг.
  • Сургуулийн удирдах зөвлөл, хөтөлбөрийн хороонд төгсөгчдийн төлөөллийг оролцуулж сургуулийн болон хөтөлбөрийн хөгжлийн стратегийн зорилго, төлөвлөлтийг боловсронгуй болгох зэрэг тулгуур асуудал, зорилтыг шийдвэрлэхэд төгсөгчдийн санал бодлыг судлан тусгах арга хэмжээ тогтмол хийдэг.
  • Төгсөгчид нь төрөлх сургуулиа сурталчлах арга хэмжээнд идэвхитэй оролцдог.
  • Төгсөгчдийн аварга шалгаруулах, спорт өдөрлөг зохиох
  • Сургуулийн сургалтын орчинг сайжруулахад төгсөгчид хандив оруулах, санал зөвлөмж өгөх зэрэг хэлбэрээр идэвхитэй оролцдог.

Давуу тал:

  1. Манай төгсөгчид ажил олгогчийн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа бөгөөд тайлант хугацаанд авсан судалгаагаар төгсөгчдийн 80  гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байна.
  2. Ажил олгогчид манай төгсөгчдөд илүү итгэлтэй ханддаг нь бидний өнгөрсөн хугацаанд сургалтын агуулга, стандартыг шинэчлэн чанарыг сайжруулах талаар хийсэн ажлын нэг үр дүн гэж үздэг.

3.Төгсөгчидтэйгээ холбоо тогтоож, эргэх холбоотой ажилладаг бидний тогтмолжин хэвшсэн ажиллагаа  бөгөөд үр дүнд хүрч байдаг утгаараа бусдад үлгэр дуурайлал болно гэж үздэг.

  1. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн мөшгөх судалгааг 6 сараас 1,3,5 жилүүдэд авч, цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажилладаг.

Цаашид :

  1. Төгсөгчдийн холбооны намар, хавар хийдэг тогтмол ажлыг үргэлжлүүлэх.
  2. Төгсөгчдийн дипломыг блокчэйнд бүгдийг байршуулах
  3. Төгсөгчдийн гадаадад мэргэжил дээшлүүлэх, салбартаа мэргэжилтэн болох, 2 дахь мэргэжлээр суралцаж байгааг дэмжин ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency