ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
ИЗОУИС—ийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн “ Их засаг –тогтвортой хөгжил -2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдав.
Энэхүү ЭШБХ нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ДУДТДС, ОХУ- ын Барнаулын Их Сургууль, Баянзүрх дүүргийн “ Жанжин клуб”, “ Кашмер холдинг” ХХК зэрэг байгууллагуудаас нийт 30-н илтгэл ирүүлсэн.
Үүнээс 1-р шатнаас шилдэг багшийн 10 илтгэл, магистр оюутны 5 илтгэл. Бакалавр оюутны 8 илтгэлийг тус тус шалгаруулж, 2-р шатны шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, сонгогдсон 23 -н өгүүллийг аман илтгэл байдлаар хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдээ тодруулсан болно.
Эрдэм шинжилгээний багш нарын шилдэг илтгэлд:
- Д. Хонгорзул “ 3d Marvelous програмыг хувцасны зохион бүтээлтэнд хэрэглэх нь” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал.
- П. Ариунжаргал “Монгол гэрийн зөөлөн чанарыг пассив болон актив сууцанд нутагшуулах нь” сэдэвт илтгэл хоёрдугаар байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал.
- А. Баярцэцэг “Савхин хувцасны дизайны шийдэл” сэдэвт илтгэл гуравдугаар байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Оюутны шилдэг илтгэлд:
- Chen Guoshun Магистрант “Шинээр гарч ирж буй урлагийн хэлбэрүүд”” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал.
- Э.Хос-Уянга 416 бүлэг “Green tiny house ” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал.
- Анумаа Хишигзаяа Хоролбадам Энхрийлэн 318-р бүлэг– “Хуучин Хувцас Загварчлах” ” сэдэвт илтгэл хоёрдугаар байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал.
- Б.Доржцэнд 216-р бүлэг “Кино театр” сэдэвт илтгэл гуравдугаар байранд шалгарсан. Өргөмжлөл, мөнгөн шагнал