Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

Оюутны амжилтаас ☺️

2026-04-30
Оюутны амжилтаас ☺️
💡 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн архитектурын 3-р курсийн оюутан Б.БАТЦЭЦЭГ, 4-р курсийн оюутан Б.ОЧИРХУЯГ нар нь Монголын архитекторуудын эвлэл, Нийгмийн хариуцлагын хороотой хамтран 2дахь удаагаа зохион байгуулж буй “ШИЙДЭЛ БҮТЭЭГЧИД” шийдэл эрэлхийлэгч оюутнуудад зориулсан менторшип хөтөлбөрт амжилттай хамрагдаж БАТЛАМЖ-аа гардан авлаа.
💡 Энэхүү хөтөлбөр нь ирээдүйн мэргэжилтнүүдийг нийтийн орон зайн болон хот төлөвлөлтийн асуудлыг системтэй, бүтээлч, судалгаанд суурилсан байдлаар шийдвэрлэх чадамжтай болгох, бодит төсөл хэрэгжүүлэх туршлагатай болгох зорилготойгоор 2026.03.14-2026.04.18 өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү менторшип хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн дагуу мэдлэгээ улам бататган дээшлүүлсэн оюутнууддаа халуун баяр хүргэе. Цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүсэе 👏🏼👏🏼👏🏼

© 2026 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency