Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

“ХУВЦАСНЫ ДИЗАЙН” бакалаврын хөтөлбөрөөр магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

2023-09-07
💐 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль нь “ХУВЦАСНЫ ДИЗАЙН” бакалаврын хөтөлбөрөөр магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
📍 Тус сургууль нь 2019 онд Байгууллагын магадлан итгэмжлэл, 2021 онд Багш урлагийн боловсрол урьдчилсан магадлан итгэмжлэл, 2022 онд Архитектурын бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдэн ийнхүү дараагийн хувцасны дизайны бакалаврын хөтөлбөрөөр магадлан итгэмжлэгдлээ.
✔️Бидний цаашдын зорилт: Сургалт явуулж буй бүх хөтөлбөрөөр магадлан итгэмжлэгдэж чанартай боловсролыг олгон, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээр зорин ажиллаж байна.
💐 Бид бүгдийг дэмжин ажилладаг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, эрхэм шинжээчид болон эрдэмтэн профессор багш, удирдлагууд, ажилтан, төгсөгч, хамтран ажиллагч байгууллагууд, оюутнууддаа маш их баярлалаа.
💁‍♀️ТАНЫ ИРЭЭДҮЙ-БИДНИЙ ЗОРИЛГО

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency