МОНИТА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
МОНИТА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн оюутан багш нарын дунд “Монита” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 2023.12.13 – 12.19 өдрүүдэд өдөр бүрийн онцлогтой бэлгийг монитадаа бэлэглэсэн билээ.
12.13 Creative colorful day: Өнгөлөг бүтээлч өдөр
12.14 Sweet red day: Амтат улаан өдөр
12.15 School supplies day: Хичээлийн хэрэгсэл бэлэглэх өдөр
12.18 Healthy white day: Эрүүл мэндийн хүнс бэлэглэх өдөр гээд 5 өдөр бие биенийгээ баярлууллаа.
Ийнхүү 12.20 өдөр “Монита” задарч 5 өдрийн турш баярлуулсан эзнээ буцаан баярлалаагаа илэрхийлсэн халуун дотно өдөрлөг боллоо.
Монита зохион байгуулах нь анги хамт олон сургуулийн оюутнуудын харилцаа хандлагыг илүү сайжруулах, бие биенээ хүндлэх, хайрлахыг заасан сонирхолтой үйл ажиллагаа байдаг билээ.
Манай сургуулийн оюутнуудын бэлгийг харахад мэргэжлийн онцлогоо илүү тусгасан уран бүтээлчээр бэлгээ бэлтгэсэн нь харагдаж байлаа.
Нийт сэтгэл гарган бэлэг бэлтгэсэн оролцсон оюутан багш нартаа баярлалаа.