Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

МОНИТА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-12-22
🎁МОНИТА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн оюутан багш нарын дунд “Монита” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 2023.12.13 – 12.19 өдрүүдэд өдөр бүрийн онцлогтой бэлгийг монитадаа бэлэглэсэн билээ.
🎨12.13 Creative colorful day: Өнгөлөг бүтээлч өдөр
🍓12.14 Sweet red day: Амтат улаан өдөр
✏️12.15 School supplies day: Хичээлийн хэрэгсэл бэлэглэх өдөр
🥡12.18 Healthy white day: Эрүүл мэндийн хүнс бэлэглэх өдөр гээд 5 өдөр бие биенийгээ баярлууллаа.
🎁Ийнхүү 12.20 өдөр “Монита” задарч 5 өдрийн турш баярлуулсан эзнээ буцаан баярлалаагаа илэрхийлсэн халуун дотно өдөрлөг боллоо. ⭐️Монита зохион байгуулах нь анги хамт олон сургуулийн оюутнуудын харилцаа хандлагыг илүү сайжруулах, бие биенээ хүндлэх, хайрлахыг заасан сонирхолтой үйл ажиллагаа байдаг билээ. ⭐️Манай сургуулийн оюутнуудын бэлгийг харахад мэргэжлийн онцлогоо илүү тусгасан уран бүтээлчээр бэлгээ бэлтгэсэн нь харагдаж байлаа. ⭐️Нийт сэтгэл гарган бэлэг бэлтгэсэн оролцсон оюутан багш нартаа баярлалаа.👏👏

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency