Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

Оюутнуудын анхааралд

2020-04-17
Корона вирусийн халдвараас хамтдаа урьдчилан сэргийлцгээе.
1. Гараа тогтмол угаагаарай ( гар угаах зөв дарааллын дагуу 20 секунд ба түүнээс дээш хугацаагаар савандаж угаах, аль болох бактери устгагчтай саван сонгож хэрэглээрэй 🤲🧴🧼🚿)
2. Маск тогтмол зүүгээрэй ( маск буюу амны хаалтыг тогтмол зүүж аль болох ойр ойрхон сольж хэрэглээрэй, хэрвээ даавуун маск хэрэглэж байгаа тохиолдолд сайтар угааж заавал индүүдээрэй 🗣😷 )
3. Гадуур битгий гараарай ( гэрээсээ гарахгүй байх, аль болох гэртээ зочин урихгүй, гэрээ тогтмол цэвэрлээрэй 🧹🚰🧽🧴)
4. Дархлаагаа дэмжээрэй ( халуун бүлээн хоол цайгаа сайн хэрэглэх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй 🥦🥬🍅🧄🥩)
5. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй анхааруулгыг заавал дагаж мөрдөөрэй.
6. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө эмнэлэгт очихгүй, эрүүл мэндийн байгууллага руу утасдаж мэдэгдээрэй. ☎️📞

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency