Эссе бичлэгийн уралдааны удирдамж
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгох, өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад оршино.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Мэргэжил сонголтын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, төгсөх ангийн сурагчдын өмнө тулгардаг мэргэжил сонгохтой холбоотой бэрхшээлийг даван туулах, улмаар зөв шийдвэр гаргах, өөрийн авьяас чадвараа нээх боломж, дизайнер мэргэжилтний үүрэг онцлог, хөдөлмөрийн зах зээл дээрх бодит эрэлт хэрэгцээ, улс эх орны хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулах, энэ мэргэжлийн давуу талын талаар бичсэн байх
• Эссег зураг, график дүрслэлээр баяжуулж болно.
• Чөлөөт сэтгэлгээ, хэл найруулгын шаардлага хангасан байх
• Үгийн тоо 500-1000 байна
• Бичвэрийн үсгийн фонд: Arial , 12pt
• Оролцогч нь өөрийн овог нэр, хот аймаг, сургууль, анги бүлэг, холбоо барих утасны дугаар, Facebook хаягаа тодорхой бичих
ШАГНАЛ:
1-р байр 1, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр 3, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр 3, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай байр 10, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
ШАЛГАРУУЛАЛТ:
• Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчдын Эссег 2022 оны 06 дугаар сарын 25-аас өмнө dudtds.design@gmail.com цахим шуудангийн хаягаар болон Их засаг Дүрслэх урлаг пэйж мессенжерээр хүлээн авна.
• Уралдаанд ирсэн Эссег 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тусгай комисс шалгаруулж уралдаанд оролцогчидруу холбогдож мэдэгдэнэ.
ХОЛБОО БАРИХ:
Facebook: ИХ ЗАСАГ ДҮРСЛЭХ УРЛАГ
88107273, 89100502, 99172206