Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

“ЦЭВЭР АГААР -ЭРҮҮЛ МЭНД ЭКО АЯЛАЛ 2023”

2023-09-16
“ЦЭВЭР АГААР -ЭРҮҮЛ МЭНД ЭКО АЯЛАЛ 2023” амжилттай зохион байгуулагдлаа.
✅ Цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цэвэр агаар – Эрүүл мэнд эко аялал 2023” арга хэмжээ 2023.09.13-ны өдөр Хандтайт зуслан дээр болж өндөрлөлөө.
⭐️ Тус арга хэмцээнд оюутан залуус маань
– Сагсан бөмбөг
– Гар бөмбөг
– Хөгжөөнт буухиа
– Таталбар зураг
– Мэндчилгээ
-Шилдэг бүлгийн төрлүүдээр өрсөлдөн нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
💥 Дээрх төрлүүдээс хамгийн олон төрөлд байр эзлэн нийлбэр дүнгээр Архитектур 1-р курсын оюутан залуус “ШИЛДЭГ БҮЛЭГ” шагналыг хүртлээ.
🌟 Тэмцээний онцлогоос дурдвал:
– Оюутны зөвлөлийн гишүүд нийт оюутнууддаа зориулан бүжгийн мэндчилгээ үзүүллээ.
– Архитектур 416 бүлгийн оюутан Х.Янжинлхам дууны мэндчилгээ дэвшүүллээ.
– Архитектур 416 бүлгийн сагсан бөмбөгийн баг тамирчид тэргүүн байраа 116-р бүлгийн дүү нартаа цаашдын спортын амжилт хүсэн шилжүүлсэн нь “Шилдэг бүлэг” болоход дэмжлэг боллоо.
💐Нийт тэмцээний төрлүүдэд байр эзэлсэн нийт оюутан залуусдаа халуун баяр хүргэе.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency