ДЭЛХИЙН ӨВ-ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА ЛЕКЦ
ДЭЛХИЙН ӨВ-ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА ЛЕКЦ ОЮУТНУУДАД ХИЙЛЭЭ.
Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль нь цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд салбартаа тэргүүлэгчдийг урин оюутнуудад лекц, илтгэл танилцуулга хийдэг билээ.
Энэ удаад
– Соёлын өвийн сэргээн засварлагч, консерватор, – Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны соёлын өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн
– Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбооны тэргүүн доктор О.Ангарагсүрэн урилаа.
Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлж залуу үедээ өвлүүлэхээр зорин бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархан, таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.