Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

ДИЗАЙНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ БОЛЛОО

2024-05-10
⭐ ДИЗАЙНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ БОЛЛОО. ⭐
Монголын Дизайнеруудын Холбооноос жил бүр дизайны сургалттай сургуулиудын оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “ХАВРЫН ГОЁЛ ДИЗАЙН СУРГАЛТ-2024” наадам 25 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдэгүүдээ “Corporate Convention center”-т 5-р сарын 9-нд тодрууллаа.
Үүнд Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн дараах төрлүүдэд шагналт байранд шалгарлаа.
– Эрдэм шинжилгээний төрөлд архитектур 416-р бүлгийн оюутан Б.Батцэцэг ” Их хүрээ музей ” судалгааны ажлаар “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ ОЮУТАН”
– Интерьерийн төрөлд интерьер дизайны 320-р бүлгийн оюутнууд ” Сэнтий ресторан” төслөөр “ШИЛДЭГ ДИЗАЙНЕР БАГ”
– Хувцас загварын төрөлд хувцас дизайны 418-р бүлгийн оюутан Г.Оюунгэрэл “Оcean” коллекц “ӨДӨР ТУТМЫН ШИЛДЭГ ЗАГВАР” тус тус шалгарлаа.
Ийнхүү бид оролцсон төрөл бүрдээ шилдэгээр шалгарч “ШИЛДЭГ ДИЗАЙНЕР СУРГУУЛЬ” шагнал хүртлээ.
Энэхүү наадамд өнөөдрийн амжилтанд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулан оюутан залуусаа удирдсан
Архитектурын багш Anjura Purev
Интерьер дизайны багш Battur Bagaa
Хувцас дизайны багш Dvgerjaw Enkhjargal багш нартаа талархалаа илэрхийлье.
Мөн хичээл зүтгэл гарган оролцсон оюутнууддаа цаашдын хичээл сурлага, судалгаа шинжилгээ, уран бүтээлийн өндөр амжилтийг хүсэн ерөөе

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency