Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

“Говийн оюу – Оюутны тэтгэлэг”

2025-10-06
“Говийн оюу – Оюутны тэтгэлэг”-ийн хүрээнд
Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн оюутнууд батламжаа гардан авлаа
Өмнөговь аймгийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн оюу – Оюутны тэтгэлэг”-т
Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн дараах оюутнууд амжилттай шалгарч, тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
Архитектурын 416-р бүлгийн оюутан Б.Доржцэнд
Архитектурын 416-р бүлгийн оюутан Н.Төрбаяр
Архитектурын 316-р бүлгийн оюутан О.Саранчимэг
Уран зургийн 319-р бүлгийн оюутан Э.Нандин-Эрдэнэ
Эдгээр оюутнууд нь суралцах хүсэл эрмэлзэл, ур чадвар, нийгмийн идэвх оролцоогоороо бусдыгаа манлайлсан, шилдэг төлөөллүүдийн нэгээр шалгарч, Өмнөговь нутгийн залуусын хөгжлийг дэмжих “Говийн оюу” тэтгэлгийн эзэд боллоо.
Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль нь оюутнуудынхаа мэдлэг, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, амжилтад хүрэх боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Шалгарсан оюутнуудад цаашдын суралцах үйлсэд нь улам их амжилт, урам зориг, бүтээлийн өндөр амжилт хүсье!

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency