Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ 7 ХОНОГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-04
🌟ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ 7 ХОНОГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 🌟
📍 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн дэргэдэх “Оюутны зөвлөл” нэрэмжит 7 хоногийг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд:
1️⃣ Оюутны зөвлөлийн танилцуулга тарааж шинэ оюутнууд болон нийт оюутнууддаа мэдээллээр хангалаа.
2️⃣ “Авья Зарья” аян зохион байгуулж нийт оюутнууд хоорондоо зургийн хэрэгсэл, багаж, мөн өөрсдийг урлал, бизнесээ танилцуулж, зарж солилцлоо.
3️⃣ Оюутны зөвлөлийн гишүүд нийт оюутнуудтай уулзалт зохион байгуулж бүрэлдэхүүн, журам, энэ жилийн төлөвлөгөөг танилцуулж таниулга уулзалт хийлээ.
4️⃣ “Инээдээр мэндчилье” Оюутны зөвлөлийн гишүүд өглөө оюутан багш нарыг угтан мэндчилж, инээмсэглэн мэндэлж байхыг уриаллаа.
5️⃣ Оюутны зөвлөлийн шинэ гишүүдийг шалгаруулж, элссэн гишүүдэд батламж гардууллаа.
💐Ийнхүү Оюутны зөвлөлийн гишүүд нэг 7 хоног оюутан залуусаа уриалан ажиллаа. Оюутны зөвлөлийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency