ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ 7 ХОНОГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн дэргэдэх “Оюутны зөвлөл” нэрэмжит 7 хоногийг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд:
Оюутны зөвлөлийн танилцуулга тарааж шинэ оюутнууд болон нийт оюутнууддаа мэдээллээр хангалаа.
“Авья Зарья” аян зохион байгуулж нийт оюутнууд хоорондоо зургийн хэрэгсэл, багаж, мөн өөрсдийг урлал, бизнесээ танилцуулж, зарж солилцлоо.
Оюутны зөвлөлийн гишүүд нийт оюутнуудтай уулзалт зохион байгуулж бүрэлдэхүүн, журам, энэ жилийн төлөвлөгөөг танилцуулж таниулга уулзалт хийлээ.
“Инээдээр мэндчилье” Оюутны зөвлөлийн гишүүд өглөө оюутан багш нарыг угтан мэндчилж, инээмсэглэн мэндэлж байхыг уриаллаа.
Оюутны зөвлөлийн шинэ гишүүдийг шалгаруулж, элссэн гишүүдэд батламж гардууллаа.