ТӨГСӨГЧИЙН УРАН БҮТЭЭЛ
ТӨГСӨГЧИЙН УРАН БҮТЭЭЛ
Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн 2017 оны Архитектур мэргэжлийн шилдэг төгсөгч, Nomin Holding архитектор, гэрэл зураг сонирхогч Д.Бат-Эрдэнэ нь “Бетонон ой” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа.
Хотыг байгаль ой мододтой зүйрлэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэх бяцхан баянбүрд байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр, байгаагаа нураасаар, шинээр барьж босгосоор тэрхүү баянбүрдээ эргэн харвал бид эмх замбараагүй бетонон ой босгожээ… Бетонон ойд алхаж явахдаа олж харсан мэдрэмж өнцөгөө гэрэл зурагнаа тэрээр буулгажээ.
Үзэсгэлэн
2023.10.30 хүртэл
Crocus event hall-н урд, Nomin united office 4 давхар, G coffee art
Нийт барилга архитектурын чиглэлээр суралцаж буй оюутан залуус та бүхнийг очиж үзэхийг уриалмаар байна.