УРЛАГИЙН ИХ НААДАМ
УРЛАГИЙН ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Их Засаг ОУИСургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ОЮУТНЫ НАМАР-2023” урлагийн их наадам 2023.11.11 өдөр UB Place танхимд 27 дахь удаагаа зохион байгуулагдаж 8 салбар сургууль хоорондоо авьяас чадвараараа өрсөлдлөө.
Тус наадамд ДУДТДСургууль нь 100 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй оролцон нийт 11 төрөлд авьяас чадвараараа өрсөлдлөө.
Шилдэг хөтлөгч эмэгтэй төрөлд -Архитектур 316-р бүлгийн оюутан Б.Будсүрэн шалгарлаа.
Мөн
Их засаг алтан медалаар – Архитектур 416-р бүлгийн оюутан Х.Янжинлхам
Их засаг Алдрын од медалаар – Интерьер дизайны 420-р бүлгийн оюутан Б.Өлзийхишиг нар энгэрээ мялаалаа.