Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

ЗУРАГ СУДАЛГААНЫ ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-06-14
🍀ЗУРАГ СУДАЛГААНЫ ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 🍀
🌟Оюутан насны хамгийн дурсамжтай, мартагдашгүй дадлагын нэг Зураг судалгааны дадлага байдаг билээ.
🌟2023-2024 оны хичээлийн жилийн 1-р курсийн оюутнууд маань зураг судалгааны дадлагаа Цоглог зусландаа 2024.05.29 – 06.07 хооронд амжилттай хамгаалаад ирлээ.
🎨Энэхүү дадлагаар оюутан залуусын зурах арга барилыг байгалийн зураглалтай хослуулан сайжруулах, гар ажиллагааг нэмэгдүүлэх, орчин бионикийн судалгаа хийлгэн дадлагажуулах, өнгө гаргалгаа, өнгө тавилтыг сайжруулахад оршиж байгаа билээ. Иймдээ ч оюутнууд маань улам сайжран ирсэн нь бүтээлээс нь харагдаж байна.
💡Энэ удаагийн онцлог нь оюутан залуус маань нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо нөхөн сэргээх арга барилд мөн суралцаж, ангийн нөхдийн ялгаварлан гадуулхалтаас сэргийлэн бүх оюутнууд маань дохионы хэл сурсанаараа илүү онцлог боллоо.
🏆Дадлагын төгсгөлд оюутан залуусын хурд хүчийг сорин тэмцээн уралдаан зохион байгуулан шилдэгүүдээ тодруулсан билээ.
🌟Зураг судалгааны дадлага удирдан зохион байгуулсан багш Т.Батдорж, А.Баярцэцэг, Б.Мөнхтуяа багш нартаа баяр хүргэе. 👏🏼👏🏼
🌟Мөн амжилттай хамгаалсан оюутан залуусдаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөр, уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency