Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ

2024-07-30
ИХ ЗАСАГ ОУИС-ийн харьяа ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ нь нийгмийн хариуцлагын хүрээнд И.Сүнжидмаа охиныхоо хүссэн мэргэжил болох Хувцас дизайны мэргэжлээр 100% хөнгөлөлт олгохоор шийдвэрлэлээ.
Манай сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэн ядуу өрх болон, өнчин, амьжиргааны түвшин доогуур өрхийн оюутан залуус элсэгчиддээ сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг олгосоор ирсэн билээ.
Энэ удаад Eguur News сайтын хамт олны бэлтгэсэн мэдээг үзээд И.Сүнжидмаа охиндоо ирээдүй бэлгэлэхээр шийдсэн минь энэ билээ.
Цаашид ч бид энэхүү хөнгөлөлт тэтгэлгээ олгон чадварлаг мэргэжилтэн боловсон хүчнээ бэлтгэн гаргасаар байх болно.
ТАНЫ ИРЭЭДҮЙГ БИД БҮТЭЭНЭ.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency