Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

🌟 “Star of DUDTDS – 2025” Урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа! 🎭🎨✨

2025-10-31
🎉 Дизайныг түүчээлсэн 25 жил сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан “Star of DUDTDS” урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээ нь дизайн, урлагийн салбарт 25 жилийн хугацаанд бүтээж ирсэн үнэт өв, уламжлалт ур чадвар, шинэлэг сэтгэлгээг урлагаар илэрхийлэх,
оюутан залуусын авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих,
мөн үе хоорондын уран бүтээлийн уялдаа холбоог түгээн таниулах зорилготой байлаа. 🌈
🎯 Наадмын зорилго:
Цогц боловсрол, хувь хүний хөгжлийг дэмжих
Урлагийн үнэ цэнэ, гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэх
Багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх
Оюутан залуусын нийгмийн идэвх, оролцоог өргөжүүлэх
Уран сэтгэлгээ, шинэлэг давалгааг бий болгох
🌱 “Star of DUDTDS” нь урлаг ба боловсролыг хослуулсан бүтээлч орчныг бүрдүүлж,
оюутнуудын авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх онцгой арга хэмжээ боллоо.
🔥 Энэ жилийн наадам нь өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй, бүтээлч, авьяаслаг оролцоотой зохион байгуулагдсанаараа онцлог байв.
👩‍🏫 Бүлэг удирдсан багш нарын идэвхтэй оролцоо, урам зориг, мэргэжлийн ур чадвар нь оюутнуудын авьяасыг улам тодруулж, тайзнаа гялалзсан мөчүүдийг бүтээлээ.
🏆 Шилдгүүдийн нэрс:
🥇 1-р байр — Хувцас дизайны 218, 318-р бүлэг
🥈 2-р байр — График дизайны 117-р бүлэг
🥉 3-р байр — Хувцас дизайны 118-р бүлэг
👏 Урлагийн наадамд оролцсон бүх оюутнууд, удирдсан багш нартаа халуун баяр хүргэе!
Та бүхэн бол Дизайныг түүчээлэгч шинэ үеийн одод юм. 🌟

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency