Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

“МӨРӨӨДЛИЙН ЗҮГ 2019”

2019-01-26
“МӨРӨӨДЛИЙН ЗҮГ 2019” ОЛОН УЛСЫН БҮТЭЭЛИЙН ТЭМЦЭЭН
ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдыг хамгийн өндөр шагналын сантай олон улсын бүтээлийн тэмцээнд оролцохыг урьж байна.
“Мөрөөдлийн зүг” Олон улсын бүтээлийн тэмцээнд оролцогчдын I-р шатанд ирүүлэх бүтээлийн зургийг 2019.02.20 дуустал Монголын урлаг дизайны академийн фэйсбүүк пэйж https://www.facebook.com/MongolianArtDesignAcademy/?ref=bookmarks хаягаар хүлээн авах болсныг мэдэгдэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд загвар зохион бүтээгч, уран зураач, сэтгэгч хүүхдүүдийг хамруулан авьяаслаг сурагчдыг дэмжих, тэдэнд техник технологийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сэтгэлгээг хөгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох зорилготой бүтээлийн уралдаан.
Хамрах хүрээ, чиглэл:
1. Хувцасны дизайн,загвар
2. График дизайн
3. Архитектур, уран барилга, ландшафт
4. Интерьер дотоод орчны тохижилт
5. Уран зураг
6. Уран баримал
Лавлах утас: 99016965, 89100502
Анхааруулга:
Оролцогчдын шалгаруулалтад мэргэжлийн шүүгчдийн үнэлгээнээс гадна пэйж болон бүтээлийн зураг дээр лайк дарсан дэмжигчдийн үнэлгээг харгалзна.
-Дэмжигчид Монголын урлаг дизайны академийн пэйж хуудсанд ЛАЙК дарсан байх, дэмжиж буй оролцогчийн бүтээлийн зураг дээр лайк дарах.
Уралдаанд оролцогчиддоо амжилт хүсье! Та бүхэн дэмжиж буй оролцогчдоо ЛАЙК дарж дэмжээрэй.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency