Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

Бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг авч ирнэ.

2019-08-21
Суралцах эрхийн бичгээ авсан Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн шинэ оюутнууд 2019 оны 08 сарын 19-27ны өдрүүдэд ДУДТС-ийн хичээлийн 3-р байранд өөрийн биеэр ирж бүртгүүлээрэй.
Бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг авч ирнэ.
▪️ Суралцах эрхийн бичиг
▪️ Бүрэн дунд боловсролын үнэмлэх
▪️ ЭЕШ-ийн батламж
▪️ Иргэний үнэмлэх (хуулбарын хамт)
▪️ Цээж зураг (3х4 хэмжээтэй, 4 ширхэг)
▪️ Сургалтын төлбөр төлсөн баримт (төлбөрийн 50 ба түүнээс дээш хувийг төлж бүртгүүлнэ. Төлбөрөө бүтнээр нь төлвөл 5 хувийн хөнгөлөлт олгоно)
▪️ Бичиг баримт болон бүртгэлийн хураамж (бэлнээр тушаана)
Хэрэв та их, дээд сургуульд хараахан элсэж амжаагүй бол Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн үүд хаалга нээлттэй, элсэлт үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.
Лавлах утас: 89100502, 88107273, 70151919

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency