Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

Интерьер дизайнерууд юу хийдэг вэ?

2020-04-12
#Интерьер_дизайнерууд нь орон зайн шаардлагыг тодорхойлох, өнгө, гэрэлтүүлэг, материал гэх мэт гоёл чимэглэлийн эд зүйлсийг сонгох замаар дотоод зайг бий болгодог. Тэд зураг төслийн загварыг уншиж, барилгын код, хяналтын журам, барилга байгууламжийн стандартыг мэддэг байх ёстой.
Интерьер дизайнерууд #үүрэг
Интерьер дизайнерууд нь дараах зүйлсийг хийдэг.
1. Шинэ төслүүдийг хайж эрэлхийлж байдаг.
2. Төслийн захиалагчийн хүсэл сонирхол, зорилго, шаардлагыг тодорхойлдог.
3. Орон зайг хэрхэн ашиглах, хүмүүс орон зайд хэрхэн шилжих талаар авч үздэг.
4. Урьдчилсан дизайны төлөвлөгөө болон өрөөний хуваалт зэргийг гаргадаг.
5. Гэрэлтүүлэг, тавилга, ханын өнгөлгөө, шал, сантехникийн эд анги гэх мэт материал, бусад тавилга зэргийг ямар байхыг тодорхойлдог .
6. Интерьер дизайны төслийг төлөвлөж, төслийн зардал, үргэлжлэх хугацааг тооцоолдог.
7. Интерьерт шаардлагатай материалуудыг захиалах мөн дизайны нарийн элементүүдийг суурилуулах ажиллагааг хянадаг.
8. Төслийн ерөнхий төлөвлөгөө, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд барилгын ерөнхий гүйцэтгэгч компаниудын ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьдаг.
9. Төсөл дууссаны дараа барилга дээр очиж, захиалагчийг хүсэлт хэрхэн биелэгдсэн тал дээр хяналт хийдэг.
Интерьер дизайнерууд интерьерийн орон зай хэрхэн зохион байгуулах, харах, байршуулах талаар барилгын архитектор, бүтцийн инженер, механикийн инженерүүд, барилгын ажилчид, туслагчидтай нягт хамтран ажилладаг. Интерьер дизайнерууд нь барилгын зураг уншиж, барилгын код, хяналтын дүрэм журмын талаар мэдлэгтэй байх ёстой.
Зарим тохиолдолд төслийн зураг нь гар зураг байх бөгөөд интерьер дизайнерууд нь уг зурагийг шинээр (CAD) программ хангамжийг ашиглан зурах шаардлага гардаг . Дизайн боловсруулалтын явцад интерьер дизайнерууд барилгын загварчлалыг хийдэг төрөл бүрийн (BIM) программ хангамжийг ашигладаг бөгөөд хана, дээвэр зэрэг барилгын элементүүдийг агуулсан гурван хэмжээст дүрслэлийг бий болгодог.
Ихэнх загвар зохион бүтээгчид нь хаус, эмнэлэг, зочид буудал, эсвэл төрөл бүрийн өрөөний загварууд унтлагын, гал тогоо гэх мэт ямар нэгэн загварлаг барилга байгууламжид мэргэшсэн байдаг.
Зарим интерьер дизайнерууд нь гэрийн тавилгын дэлгүүрүүдэд ажиллаж хэрэглэгчдэд материал, тавилга сонгоход туслах зорилгоор зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг.
Зарим интерьер дизайнерууд нь барилгын зураг , төлөвлөгөө, загвар зэргийг тухай барилгын барих явч болон суурилуулах ажилд зориулж хийдэг. Эдгээрт барилгыг барих болон нураах төлөвлөгөө, цахилгааны зураг төсөл, зөвшөөрөл авахад шаардагдах төлөвлөгөө зэрэг багтана.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency