Сэдвийн Зорилго: Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхийн тулд олон тооны таталбар судалбар хийж үзсэн бөгөөд бүтээлийн скиз сонгохдоо уран зургийн гол дүрээ төвөөс жаахан баруун тийш нь авч хөөрхөн төлүүдтэй нь хамт байгаагаар дүрсэллээ. Ишиг хургаа хариулж яваа хүүгийн дүр төрх, үдийн наранд нарлаж буй төлүүдийг тодорхой харуулахыг зорьлоо. Хаврын сүүл сар ногоо уллаж, урьд жилийн бут хамхуул зэрэг үет ургамал угнаасаа ногоорч буйгаар илэрхийлсэн юм. Байгалын өгөөж хишгийг шүтэн дээдэлж түүнтэй зохицон амьдарч ирсэн нүүдэлчин ардын эрхэлдэг аж ахуй, амьдралын хэвшилийг уран сайхны сэтгэмж ашиглан дүрслэн буулгалаа. Улмаар энэхүү бүтээлээрээ нүүдэлчин монголчуудын ёс заншил, хөдөө нутгийн ахуй амьдралын нэгээхэн хэсгийг харуулахыг зорилго болгон ажиллаа.