“МИНИЙ МЭДЭХ ДИЗАЙНЫ МЭРГЭЖИЛ”
Эссэ бичлэгийн уралдааны хугацааг ЕБС төгсөгчдийн хүсэлтээр 2020.07.25 хүртэл сунгалаа.
ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах “МИНИЙ МЭДЭХ ДИЗАЙНЫ МЭРГЭЖИЛ” эссэ бичлэгийн уралдааны удирдамж
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгох, өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд оршино.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Мэргэжил сонголтын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, төгсөх ангийн сурагчдын өмнө тулгардаг мэргэжил сонгохтой холбоотой бэрхшээл, улмаар зөв шийдвэр гаргах, өөрийн авьяас чадвараа нээх боломж, дизайнер мэргэжилтний үүрэг онцлог, хөдөлмөрийн зах зээл дээрх бодит эрэлт хэрэгцээ, улс орны хөгжилд хувь нэмэрээ хэрхэн оруулах, энэ мэргэжлийн давуу талын талаар бичсэн байх
• Эссэг зураг, график дүрслэлээр баяжуулж болно.
• Чөлөөт сэлтгэлгээ, хэл найруулгын шаардлага хангасан байх
• Үгийн тоо 500-аас дээш байх
• Бичвэрийн үсгийн фонд: Times New Roman; Үсгийн өндөр: 12pt
• Оролцогч нь өөрийн овог нэр, хот/аймаг, сургууль, анги бүлэг, холбоо барих утасны дугаар, Facebook хаягаа тодорхой бичих
ШАГНАЛ
• 1-р байр 1- Өргөмжлөл, 100%-ийн тэтгэлэгтэй суралцах эрх
• 2-р байр 3- Өргөмжлөл, 50%-ийн тэтгэлэгтэй суралцах эрх
• 3-р байр 3- Өргөмжлөл, 40%-ийн тэтгэлэгтэй суралцах эрх
• Тусгай байр 10- Өргөмжлөл, 30%-ийн тэтгэлэгтэй суралцах эрх
ШАЛГАРУУЛАЛТ
• Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчидын эссэг 2020 оны 7-р сарын 3-наас өмнө dudts.desgin@gmail.com мэйл хаягаар авна. Эссэг ирүүлэхдээ овог нэр, сургууль, анги бүлэг, холбоо барих утасны дугаар, Facebook хаягаа тодорхой бичиж ирүүлнэ.
• Уралдаанд ирсэн эссэг 2020 оны 7-р сарын 5-ны өдөр тусгай комисс шалгаруулж уралдаанд оролцогчид утсаар мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 88107273, 89100502