ХӨГЖИНГҮЙ ОРНУУД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЛИДЕРҮҮДЭЭ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?
ХӨГЖИНГҮЙ ОРНУУД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЛИДЕРҮҮДЭЭ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?
…АНУ-ын нэг жишээг харвал, боловсролын шинэ лидерүүдийг бэлтгэх нэгэн сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь Боловсролын манлайллын докторын зэрэг олгох сургалт. Тус хөтөлбөрийн хүрээнд жилд 25 хүн төгсгөж байгаа бөгөөд иргэний нийгмийн төлөөлөл, сургуулийн захирал, багш, энтрепренер, боловсролын газрын ажилчид, судлаачид гэх мэт хүмүүс хамрагддаг байна.
1. Боловсролын салбарын өргөн мэдлэг
2. Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүд
3. Улстөрийн манлайллын ур чадварууд хэрэгтэй гэж үзэж Харвардын Боловсролын сургууль, Харвардын Бизнесийн сургууль, Харвардын Кеннедигийн сургууль гэсэн гурван сургуулийн багш, профессоруудын хамтарсан хөтөлбөрөөр боловсролын салбарын лидерүүдийг бэлтгэж байна.
Дээрх гурван агуулгыг задлаад харвал боловсролын лидерүүд нэгдүгээрт салбарын асуудал, өөрчлөлт, шинэчлэлийг сайн мэддэг байх ёстой. Хоёрдугаарт, бизнесийн удирдлага буюу эдийн засаг, бизнесийн салбар, хүний нөөцийн зах зээлтэйгээ уялдаатай буюу ирээдүйд эдийн засгийн өндөр бүтээмжтэй иргэд бэлтгэх зорилготой ажиллах ёстой. Мөн бизнесийн удирдлагаар зөвхөн эдийн засаг, зах зээлээр зогсохгүй салбарыг хэрхэн удирдан менежмэнт хийх вэ гэдгийг мэддэг сайн менежер байх ёстой болж таарч байна.
Түүнчлэн төрийн, олон нийтийн төлөө албанд ажиллаж байгаа тохиолдолд боловсролын манлайлагчид зайлшгүй улстөрийн арга техникүүдэд суралцаж, хууль, эрх зүй, лобби хийх, улстөрийн манлайлал зэрэгт суралцах шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, хамгийн чухал боловсролын салбарыг дээрх гурван ур чадвар хангагдсан хүн манлайлах ёстой ажээ…