Алдааг зөв тайлбарлах:
Бид аливаа зүйлд алдаа хийхгүйгээр урагшилна гэж байхгүй. Түүнчлэн суралцахуйг дэмжиж байдаг өөр нэг зүйл бол гайхширал төрүүлэх явдал юм. Алдаатай мэдээлэл авахгүй бол сурах ажил явагддаггүй. Өөрөөр хэлбэл гайхширал бол суралцахуйг дэмжих том хүч юм.
Боловсролын системд маш олон дутагдал дээр үеэс үе дамжин уламжлагдан ирсэн. Суралцахуйн онолоор дүн, оноо бол урамшууллын систем болохоос торгууль шийтгэл биш юм
Шалгалтын дүн нь алдаануудын нийлбэр байдаг бөгөөд алдааны эх үүсвэр, шалгалтын сэдэв, агуулга хоорондын ялгаа зэргийг нарийвчлан тайлбарлаж өгдөггүй.
F үнэлгээ нь хатуухан хэлэхэд доромжлолын нэг хэлбэр. Тийм учраас шалгалтын дүн нь алдааны сайн тайлбар болж чаддаггүй.