Соёлын яам хүүхдийн гар зургийн улсын XIII дахь олимпиад
Соёлын яам хүүхдийн гар зургийн улсын XIII дахь олимпиадыг дэмжин оролцлоо.
Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дэргэдэх HUGO and COLOR хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит Хүүхдийн Гар Зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадыг Соёлын яамны дэргэдэх Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулж оролцсон бөгөөд цаашид жил бүр хамтран ажиллахаа илэрхийллээ.