Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

СОЁЛ УРЛАГ

🌼“Ирж буй цаг” уран бүтээлийн үзэгслэн🌼
МУСТА, УЭ-ийн гишүүн Л.Давааням багшийн бие даасан уран бүтээлийн үзэгслэн амжилттай болж өнгөрлөө.
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р УЛИРЛЫН ОЮУТНУУДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
⭐️ИЗОУИС-ийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээп сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн 1-р улирлын оюутны бүтээлийн үзэсгэлэн дэглэгдэж нийт багш, удирдлагууддаа танилцуулан хамгааллаа.
💡Архитектурын тэнхим
💡Дизайны тэнхим
💡Дүрслэх урлагийн тэнхимүүд өөрсдийн онцлогоо илэрхийлэн бүтээлээ дэглэж танилцууллаа.
Ийнхүү 1-р улирал амжилттай дууслаа.
Нийт багш нартаа уран бүтээл судалгааны өндөр амжилтийг хүсье. 👏🏼👏🏼👏🏼
Нийт оюутнууддаа сурлага хөдөлмөр, уран бүтээлийн амжилт хүсье. 👏🏼👏🏼👏🏼
“Цогц боловсрол-Хувь хүний хөгжлийн хүрээнд” зохион байгууллагддаг “Оюутны намар-2024” урлагийн бага наадам амжилттай зохион байгуулагдлаа. 🏆❤️‍🔥
“Хязгааргүй боломжоо ашигла-Дүүрэн амжилтаар урагшил” сэдвийн хүрээнд оюутан залуус маань нийт 8 төрлөөр хоорондоо авьяас билгээрээ өрсөлдөн нэг өдрийг өнгөрөөлөө.
🥇Шилдгийн шилдэг бүлгээр Б.Саруул багштай Архитектурын 316-р бүлэг, Б.Өлзийхишиг багштай Интерьер дизайн 320-р бүлэг
🥈 Дэд байранд: Х.Янжинлхам багштай Архитектурын 116-р бүлэг, Б.Өлзийхишиг багштай Интерьер дизайн 120-р бүлэг
🥉Гутгаар байранд: Хувцас дизайны 1-3 курсийн оюутнууд тус тус шалгарав.
Магистрын 1-2р курсийн оюутнууд маань мэндчилгээ дэвшүүлж мөн 316-р бүлгийн оюутнууд “Шилдгийн шилдэг” бүлгийн шагналаа 216-р бүлэгт шилжүүлэн өглөө.
👏👏Нийт оюутнууддаа урлагийн өндөр амжилт хүсье👏👏
🎨CANVAS ART DAY ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🌟Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн нийт багш, ажилтнууддаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан урлагийн гоо зүйн мэдрэмж өгөх, алжаал тайлах, хамт олны эерэг уур амьсгал нэмэгдүүлэх “CANVAS ART DAY” өдөрлөгийг зохион байгууллаа.
🌟Тус өдөрлөг нь Монголын урлаг дизайны академийн галлерейд зохион байгуулагдсан ба эрдэмтэн багш, удирдлагууд, ажилтнууд идэвхитэй оролцож өөрсдийн авьяас чадвараа нээж нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
💡Нийт багш ажилтнууддаа цаашдын ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
🌷Уран зураг бол үзэгдэх яруу найраг
🌷Яруу найраг бол мэдрэгдэх уран зураг юм.

УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН
🌟 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн шилдэг төгсөгч, Уран зургийн багш, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач , СТА Л.ДАВААНЯМ-ын “ХЭЭНЦЭР ЦЭЦЭГС-5” уран бүтээлийн үзэсгэлэн Tara art gallery-д өнөөдөр үүд хаалгаа нээж байна.
🌟 Бид оюутан багш, төгсөгчдийнхөө гаргасан амжилт, уран бүтээлээр үргэлж бахархаж явдагаа дуулгахад таатай байна. Л.Давааням багшдаа цаашдын уран бүтээлийн өндөр амжилтийг хүсэн ерөөе. 👏🏼👏🏼👏🏼
🎶УРЛАГИЙН ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. 🎶
Их Засаг ОУИСургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ОЮУТНЫ НАМАР-2023” урлагийн их наадам 2023.11.11 өдөр UB Place танхимд 27 дахь удаагаа зохион байгуулагдаж 8 салбар сургууль хоорондоо авьяас чадвараараа өрсөлдлөө.
🌟Тус наадамд ДУДТДСургууль нь 100 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй оролцон нийт 11 төрөлд авьяас чадвараараа өрсөлдлөө.
🥉Шилдэг хөтлөгч эмэгтэй төрөлд -Архитектур 316-р бүлгийн оюутан Б.Будсүрэн шалгарлаа.
Мөн
💡Их засаг алтан медалаар – Архитектур 416-р бүлгийн оюутан Х.Янжинлхам
💡Их засаг Алдрын од медалаар – Интерьер дизайны 420-р бүлгийн оюутан Б.Өлзийхишиг нар энгэрээ мялаалаа.
🌟Урлагийн наадамд сэтгэл зүрхээ гарган авьяас чадвараа зориулан оролцсон нийт оюутан залуус та бүхэндээ урлаг, сурлагын өндөр амжилт хүсье.

үрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн 2017 оны Архитектур мэргэжлийн шилдэг төгсөгч, Nomin Holding архитектор, гэрэл зураг сонирхогч Д.Бат-Эрдэнэ нь “Бетонон ой” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа.
💡 Хотыг байгаль ой мододтой зүйрлэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэх бяцхан баянбүрд байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр, байгаагаа нураасаар, шинээр барьж босгосоор тэрхүү баянбүрдээ эргэн харвал бид эмх замбараагүй бетонон ой босгожээ… Бетонон ойд алхаж явахдаа олж харсан мэдрэмж өнцөгөө гэрэл зурагнаа тэрээр буулгажээ.

🎙️ ОЮУТНЫ НАМАР – 2023 УРЛАГИЙН НААДАМ🎙️ зохион байгуулагдлаа.
🌟 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны намар 2023” урлагийн наадам 2023.10.11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
💡Энэхүү наадамд шүүгчээр
– ДУДТДС Захирал док.проф Б.Гантулга
– ДУДТДС Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Г.Уянга
– Боловсрол телевизийн тайзны зураач, ДУДТДСургуулийн шилдэг төгсөгч Г.Хувьсгал
-БЗД Соёлын төвийн төлөөлөгч СТА Оюунтуяа нар ажиллаа.
“Аз жаргал, Итгэл найдвар, Үнэний чимээ” сэдвийн хүрээнд оюутан залуус маань нийт 9 төрлөөр хоорондоо авьяас билгээрээ өрсөлдөн нэг өдрийг өнгөрөөлөө.
Ийнхүү шүүгчдийн нийлбэр дүнгээр
🥉Шилдэг бүлэг III байр – Архитектур 316-р бүлэг
🥈Шилдэг бүлэг II байр – Архитектур 216-р бүлэг
🥇Шилдэг бүлэг I байр – График дизайны тэнхим тус тус шалгарлаа.
🏆Энэхүү наадмаас шалгарсан шилдэгүүд дараагийн Их Засаг ОУИСургуулийн салбар сургуулийн оюутан залуустай авьяас чадвар хүчээ сорин өрсөлдөх юм. Ингээд оюутнуудынхаа дараагийн их наадмын бэлтгэл сургуулилтанд амжилт хүсье

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency