

ШИЛДЭГ ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
ИЗОУИС-ийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль нь 2000 онд “ЮБЛ” ХХК-ны захирал Ю.Болдын санаачилга, хөрөнгө оруулалтаар “ОД” ДУДТДС нэртэйгээр байгуулагдсан. 2010-2011 оны хичээлийн жилээс ИЗОУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, 2014-2015 оны хичээлийн жилд ИЗОУИС- ийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн статусаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
2000-2001 оны хичээлийн жилд Дизайны тэнхим байгуулагдаж график дизайн, хувцас дизайн бакалаврын мэргэжлээр элсэлт авч , 2014 онд үйлдвэрлэлийн дизайн бакалавр, график дизайн, хувцас дизайны магистрын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар график дизайн, хувцас дизайны бакалавр, магистр, үйлдвэрлэлийн дизайны бакалавры зэрэгтэй 300 гаруй мэргэжилтэн төгссөн байна. 2022 онд хувцас дизайны хөтөлбөрөөр магадлан итгэмжлэлд орсоноор дотоодын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж нэмэгдсэн.
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА:
HUBEI INSTITUTE OF FINE ARTS
График дизайн, хувцас дизайны мэргэжлүүдэд:
– U MAP хөтөлбөр – Ази номхон далайн орнуудын их сургуулиудын мобилити /КАНАД, ЯПОН, ТАЙВАНЬ БНСУ/
– 2+2 хөтөлбөр –
– БНСУ-ын Кижеон дээд сургууль,
– БНХАУ-ын Тянжины Аж үйлдвэрийн их сургууль,
– Чиндао хотын Технологийн дээд сургууль,
– Япон улсын Киото Гакуэн их сургуулиудтай UMAP болон 2+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дизайны тэнхимийн чадварлаг багш оюутнууд Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг наадмууд, Дизайны сургалттай их дээд сургуулиудын дунд зохиогддог уралдаан тэмцээнд жил бүр идэвхтэй оролцож амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байна.
Монголын ДИЗАЙНЕРУУДЫН ХОЛБООНЫ
“ХАВРЫН ГОЁЛ-ДИЗАЙН СУРГАЛТ” НААДАМ
“ГОЁЛ НААДАМ”
ДИЗАЙНЫ “АЛТАН ХУЛГАНА” НААДАМ
–
МОНГОЛЫН УРЛАГ ДИЗАЙНЫ АКАДЕМИЙН
“МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” НААДАМ
Тус наадмыг Монголын урлаг дизайны академитай хамтран 2015 оноос жил бүр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг уралдаант тэтгэлэгт хөтөлбөрийн сургалт явуулдаг.
2026-02-25
2026-02-12
2026-01-10
2026-01-05
2025-12-30
2025-12-22
2025-12-20
2025-12-16
2025-12-07
2025-12-05
© 2026 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency