Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

Суралцахуйн дөрвөн тулгуур

2022-02-04
Суралцахуйн дөрвөн тулгуур
Танин мэдэхүй сэтгэл судлалын профессор, Neurospin тархи судлалын хүрээлэнгийн захирал Станнислая Деане хүний суралцах үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг дөрвөн гол үйл ажиллагааг суралцахуйн дөрвөн тулгуур гэж нэрлэжээ. Үүнд:
1. Анхаарал төвлөрүүлэх
Бид анхаарлаа төвлөрүүлэхгүй бол юм сурдаггүй. 1990 онд орегоны их сургуулийн профессор анхаарал төвлөрүүлэх гурван үндсэн хэсэг байдаг. А. Сэрэмжлүүлэх Б. Чиглүүлэх В. Мэдээллийг боловсруулахад анхаарах
2. Идэвхтэй оролцоо:
Сурах ажилд оюутан идэвх сонирхолгүй оролцвол юм сурах боломжгүй болдог. Идэвхтэй оролцох нэг үндэс бол сониуч зан. Сурч мэдье гэсэн хүсэл нь мэдлэгийн өлсгөлөн юм. Жан жак Руссо боловсролтой бол сониуч байна гэж хэлсэн байдаг.
3. Алдааг зөв тайлбарлах:
Бид аливаа зүйлд алдаа хийхгүйгээр урагшилна гэж байхгүй. Түүнчлэн суралцахуйг дэмжиж байдаг өөр нэг зүйл бол гайхширал төрүүлэх явдал юм. Алдаатай мэдээлэл авахгүй бол сурах ажил явагддаггүй. Өөрөөр хэлбэл гайхширал бол суралцахуйг дэмжих том хүч юм.
Боловсролын системд маш олон дутагдал дээр үеэс үе дамжин уламжлагдан ирсэн. Суралцахуйн онолоор дүн, оноо бол урамшууллын систем болохоос торгууль шийтгэл биш юм
Шалгалтын дүн нь алдаануудын нийлбэр байдаг бөгөөд алдааны эх үүсвэр, шалгалтын сэдэв, агуулга хоорондын ялгаа зэргийг нарийвчлан тайлбарлаж өгдөггүй.
F үнэлгээ нь хатуухан хэлэхэд доромжлолын нэг хэлбэр. Тийм учраас шалгалтын дүн нь алдааны сайн тайлбар болж чаддаггүй.
4. Нэгтгэн цэгцлэх:
Анхаарлаа төвлөрүүлж, сурч байгаа зүйлдээ идэвхтэй оролцож, алдаагаа тайлбарлуулж авснаар сурах үйл ажиллагаа төгс болдоггүй юм байна.
Бидний тархи богино хугацааны ой санамж хязгаартай. Төв гүйцэтгэх удирдлага нэгэн зэрэг хоёр төрлийн үйлдэл хийж чаддаггүй зэргээс болоод сурч мэдэж авсан зүйлийг нэгтгэн цэгцлэх шаардлага гарч ирдэг.
Сайн унтаж нойроо авах нь сурах ажилд чухал үүрэгтэй. Гүн нойрон дунд бидний тархи өдрийн зүйлсийг нэгтгэн цэгцэлж байдгаас гадна, өдөр олж авсан мэдсэн зүйлийг хэд хэдэн удаа эргэн тунгааж, заримдаа учрыг нь олж тодорхой хэлбэрт оруулдаг байна.
Тархи судлалын шинжлэх ухааны ололтыг үндэслэн зарим сургуулиуд хичээлээ орой эхлүүлэх болсноор хүүхдүүд илүү сайн унтаж, хичээлд оролцох оролцоо сайжирч сурлагын чанар дээшилсэн байна.
Дээрх дөрвөн зүйл нь амжилттай суралцахын нууц түлхүүр учраас багш нар сурах ажилдаа эргэцүүлэн бодож, оюутнуудтайгаа а

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency