Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

Судалгаа

УДИРТГАЛ

ДУДТДС- нь байгуулагдсан үеэсээ эхлэн хөгжлийн стратеги, зорилго, зорилтоо төр засгийн бодлого, боловсролыг хөгжүүлэх  үзэл баримтлал, олон улсын туршлага зэрэгт нийцүүлэн   эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа чиглүүлэн төлөвлөж ирсэн билээ. 2015 оны 10 сард Эрдэм шинжилгээ, инновацийн бодлогоор  2015 -2019 онд  ДУДТДС-ийн хөгжүүлэх мастер   төлөвлөгөө боловсруулан   судалгаа хийж, судалгааны  үр дүнд эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн сантай болсон. ДУДТДС-ийн хөгжүүлэх мастер   төлөвлөгөөний хүрээнд дизайны чиглэлийн дээд боловсролтой, өрсөлдөх, хөрвөх чадвартай бакалавр, магистр зэрэгтэй  мэргэжилтэн бэлтгэх , сургалтын агуулгыг оновчтой тогтоох,сургалтын арга технологийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн  ажлын хоорондын холбоог сайжруулах,орчин үеийн байгууллагын менежментийн судалгааг хөгжүүлэх зэрэг олон асуудалд анхааран  ажиллаж ирсэн.  Үүний үр дүнд профессор багш нарын сургалтын төлөвлөгөө,  хөтөлбөр,  стандарт заах арга зүйн зөвлөмж,  гарын авлага, сурах бичиг бичих, өөрийн үйл ажиллагаанд бодит үнэлгээ хийж, дүгнэлт хийх, оюутан суралцагчдын авьяас боломжийг хөгжүүлэх  арга, хэлбэрийг зөв тодорхойлж ажиллах, мэдлэг чадвар, туршлага нь эрс нэмэгдсэн. Энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажлын  чиглэлийг тодорхойлж, багш нарт судалгааны ажлын арга, судалгааны мэдлэг олгох, сургууль төгсөх оюутан бүр судалгааны ажлын бичвэр хамгаалах, багш оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг үе шаттайгаар зохион байгуулах, төсөл боловсруулж ажиллах дотоод гадаадын их дээд сургуулиудтай, болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран судалгаа хийх,  хурал, үзэсгэлэн  зохион байгуулах эрдэм шинжилгээний бүтээлийн цуврал, эмхэтгэл хэвлүүлэх зэргээр ажиллаж ирсэн.

Сургуулийг хөгжүүлэх эрх зүйн үндэс нь “ Төрөөс боловсролын талар баримтлах бодлого”(1995),  Боловсролын тухай багц хууль”(1995, 1998,2002, 2008),Могол улсын боловсролыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө ”(2006),Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”(2007), Монгол улсын мянганы хөгжлийн зорилгод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”(2008),” Боловсрол” үндэсний хөтөлбөр”(2010-2021) зэрэг төрийн бодлогын хүрээнд эрх зүн болон үйл ажиллагааны олон зохицуулалт хийсний дотор дизайн урлагийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, уламжлалт монголын  соёлын өвийн судалгааг эрчимжүүлэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн билээ.

Сургуулийн  мастер төлөвлөгөөний хэрэгжилт, өнөөгийн нөхцөр байдал түүний үр дүнд тулгуурлан зорилго,стратегийн төлөвлөлтийн чанарыг тасралтгүй сайжруулж үечилсэн байдлаар шинэчлэх ажлын хүрээнд, байгууллагын магадлан итгэмжлэлд орохтой холбогдуулан Захирлын 2018 оны 11 дүгээр  сарын 22 – ны өдрийн 82  тоот тушаалаар ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийг хөгжүүлэх “Стратеги төлөвлөгөө 2019 – 2024” боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн 2024 он хүртлэх хөгжлийн Стратеги төлөвлөгөөний төслийг   Хамт олны хурлаар хэлэлцүүлж сайжруулан удирдах  зөвлөлийн  2019 оны 01 дүгээр сарын 22- ны өдрийн  хурлаар хэлэлцэн дэмжигдэв.

Захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-  ны өдрийн  10 тоот тушаалаар ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийг хөгжүүлэх “Стратеги төлөвлөгөө 2019-2024 ” батлан мөрдөн ажиллав.

Энэхүү “Стратеги төлөвлөгөө 2019-2024 ” агуулга стратегиийн тэргүүлэх чиглэл үндсэн зорилтууд:

  1. Сургалтын орчин, дизайн, технологийн дээд боловсролын тогтолцооны хөгжил

Стратегийн зорилт 1.1.            Олон улсын дизайны чиг хандлага, Монголын урлаг дизайны ирээдүйн   хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх.

Стратегийн зорилт 1.2.Урлагийн бүтээл,  дизайны шинэ шийдэл, уран сэтгэмж төрүүлэхүйц сурах орчинг бүрдүүлэх.

Стратегийн зорилт 1.3. Ахисан түвшний сургалтын чанар, хүртээмжийг эрс дээшлүүлж, олон улсын  сургуулиудын жишигт хүргэх;. .

Стратегийн зорилт 1.4. Багшийн чадамжийг дээшлүүлэх, сургалтын дэвшилтэт арга, технологи, инновацийг нэвтрүүлэх;.

Стратегийн зорилт 1.5. Сургалтын тоног төхөөрөмж, материаллаг орчныг үе шаттайгаар сайжруулах, хэрэглэгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

Стратегийн зорилт 1.6. Оюутны бие хүн болж төлөвших, мэргэжилдээ сонирхолтой,итгэл үнэмшилтэй байх хандлагыг  төлөвшүүлэх  арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

  1. Технологи, инновацийн хөгжил

Стратегийн зорилт 2.1. Урлагийн шинэ бүтээл гаргах, таатай орчныг бүрдүүлэх;.

Стратегийн зорилт 2.2. Оюуны өмчийн хадгалалт, хамгаалалт, хэрэглээг боловсронгуй болгох, судалгаа, мэдээллийн нэгдсэн сантай болох;

Стратегийн зорилт 2.3. Судалгааны лаборатори, материаллаг орчныг бэхжүүлэх.

Стратегийн      зорилт 2.4. Инновацийн бизнес эрхлэлт, түншлэлийг хөгжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх;

Стратегийн зорилт 2.5. Эрдэм шинжилгээ, инновацийн чадавхийг бэхжүүлэх, таатай орчин бүрдүүлэх;

Стратегийн зорилт 2.6. Цахим номын санг хөгжүүлэх, профессор, багш, судлаачдын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх.

  • Сургуулийн түншлэл, нийгмийн үйлчилгээ

Стратегийн зорилт 3.1. Гадаад дотоодын бүх хэлбэрийн хуулийн этгээд, байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж туршлага солилцож түгээн дэлгэрүүлэх.

Стратегийн зорилт 3.2. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, профессор, багш нарын оролцоог нэмэгдүүлэх.

Стратегийн зорилт 3.3. Нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

Стратегийн зорилт 3.4.Оюутан, суралцагчдын дунд  соёл, спортыг хөгжүүлэх, дэмжихэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах.

Стратегийн зорилт 3.5. Олон нийттэй харилцах холбоо, дотоод, гадаад сүлжээний  үйл ажиллагааг сайжруулах.

  1. Сургуулийн засаглал, менежмент, хүний нөөцийн хөгжил

Стратегийн зорилт 4.1. Дээд сургуулийн бүтэц, дотоод зохион байгуулалтыг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах,. харилцан уялдаатай, шуурхай, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;.

Стратегийн зорилт 4.2. Сургуулийн үйл ажиллагаанд үр дүнгийн  тогтолцоо нэвтрүүлэх.

Стратегийн зорилт 4.3. Хүний нөөцийн. бодлого, тогтолцоог боловсронгуй болгож, ажилтан, ажиллагсдын мэдлэг, чадварыг тасралтгүй хөгжүүлэх,  сургуулийн хөгжилд тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх.

Стратегийн зорилт 4.4. Гадаадын зочин профессор, судлаач, практикийн мэргэжилтнүүдээр хүний нөөцийг бэхжүүлэх.

Стратегийн зорилт 4.5. Сургуулийн мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах.

Стратегийн зорилт 4.6. Сургуулийнхаа байр суурь, нэр хүндийг дээшлүүлэх.

Судалгааны арга зүй

  • Өгөгдлийн санд анализ , синтез хийх. Үүнд:

А. Өгөдлийн сангийн өнөөгийн байдал

Б.Чиглэл болон сэдвийг нарийсгах боломж

в.Нийтэд санал болгох сэдэв байвал түүнийг тодорхой жишээгээр гаргах

  • Стаистик мэдээллийг график , диаграммаар үзүүлэх

Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг

Тэргүүлэх чиглэлээр хийсэн судалгааны чиглэлээр илтгэл бэлтгэн хэлэлцүүлэх

Хамтын бүтээлд хэвлүүлэхэд бэлтгэЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. БАКАЛАВР, МАГИСТРЫН ТҮВШНИЙ СУДАЛГАА(2019-2024)

ИЗОУИС-ийн харьяа “ДУДТДС -ийн  судалгааны тэргүүлэх чиглэлд хийсэн шинжилгээ” – ний зорилго, зорилт, арга зүйн дагуу  ахисан түвшний сургалт, багш нарын үйл ажиллагаа,2019-2023 оны эрдэм шинжилгээний ажлын тайлан, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан дараах судалгааг гүйцэтгэв.

1.1.Бакалаврын  түвшний судалгааны ажил

Судалгааны хүрээнд бакалаврын дипломын ажлыг 2019-2024 оны  хичээлийн жилд ДУДТДС-ийн захирлын тушаалаар хамгаалсан оюутан, судалгааны тэргүүлэх чиглэлээс сонгож бичсэн илтгэл зэргийг зөвхөн тоон мэдээгээр үзүүлэв.Бакаклаврын түвшний сургалтын эцсийн үе шат нь төгсөх оюутны төгсөлтийн ажлыг хамгаалах , төгсөлтийн шалгал өгөх явдал бөгөөд  дипломын ажил бичиж хамгаалсан  оюутнуудын дүн мэдээг  мэргэжлийн чиглэлээр нь авч үзэж 1дүгээр  хүснэгтээр  үзүүлэв.

1 дүгээр  хүснэгт

Төгсөгчдийн тоо /мэргэжил тус бүрээр сүүлийн   5 жилээр/

Хөтөлбөрийн чиглэл 2019-2020 2020-2021 2021-2022 2022-2023 2023-2024
1 Архитектур 27 32 42 14 22
2 Интерьер дизайн   5 9   2
3 График дизайн 5 9 16 7 10
4 Хувцас дизайн 7 10 24 7 7
5 Уран зураг 3 4 3 7 2
6 Уран баримал     3    
7 Хот ба бүс нутгийн төлөвлөлт   1      
8 Үйлдвэрлэлийн дизайн 1 1      
  Нийт /оноор/ 48 81 97 35 43

Сүүлийн 5 жилд ДУДТДС-ийг төгссөн нийт оюутан  судалгаа хийж диплом бичиж хамгаалсан байна. Үүнийг  графикаар үзүүлэв

1дүгээр  зураг.  Төгсөгчдийн мэдээлэл

ДУДТДС –ийн төгсөгчид нь судалгаа хийж дипломоо хамгаалах нь сургалтаас олж авсан мэдлэгээ бататгах, илтгэж сурах зэрэг дадал, чадвар суулгахад сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ судалгааны анхан шатны эх хэрэглэгдэхүүн цуглуулах, тэмдэглэх аргад суралцахад тустай.

Сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын сэдвийг нэгтгэж үзэхэд судалсан сэдэв нь сонирхолтой бөгөөд тэргүүлэх чиглэлийн хүрээнд хийсэн байна.

1.1.2.Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал

ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС -ийн оюутны 2019-2023 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний хуралд  хөтөлбөрийн баг бүрээс шалгарсан нийт 20 гаруй  оюутан илтгэл   хэлэлцүүлсэн байна

2 дугаар хүснэгт

 

. Оюутны эрдэм шинжилгээний хурлын илтгэл

`Д/д  Тэнхимийн  нэр 2020 2021 2022 2023 2024 Нийт
1 Архитектур 1 2 3 9 7 22
2 Дизайн 2 3 3 2 5 15
3 Дүрслэх урлаг   1 1 1 2 5
  Дүн 3 6 7 12 14 32

 

Хүснэгтээс харахад эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсон оюутны тоо жилээс жилд өссөн харагдаж байгаа ч сүүлийн 5 жилд төгссөн нийт оюутны   % нь  оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан байна.

 

2 дугаар   зураг.  Бакалавр оюутны  эрдэм шинжилгээний хурлын оролцоо

1.1.3.Бакалаврын  оюутны төслийн ажил

Эрдэм шинжилгээ судалгааны төсөл бол өнөөгийн их дээд сургуулийн үйл ажиллаганы нэгэн хэсэг юм. Оюутан багш нарын уран бүтээл чанаржих нэг хөшүүрэг нь дотоодын төсөл, хөтөлбөр юм.Сургуулийн сургалтын орчинд сургалт-  уран бүтээл- судалгааг хослуулан сургах нь сургалтыг үр дүнтэй явуулах нэгэн төрөл байдаг.  Оюутны санал санаачилга, үйл ажиллагааг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохиогдсон засгийн газрын тэтгэлэгт төсөлд  хамрагдсан   байна

3 дугаар хүснэгт

. Оюутны  төслийн тоо

` Хөтөлбөрийн нэр 2019- 2020 2020- 2021 2021- 2022 2022- 2023 2023- 2024 Нийт
1 График дизайн 1         1
2 Хувцас дизайн 1 1 1 2 2 7
  Дүн 2 1 1 2 2 8

Дээрх судалгаанаас харахад бакалавр оюутны оролцоотой төслийн тоо цөөн байгаа хэдий ч  сүүлйин жилүүдэд төсөлд хамрагдахыг хүссэн оюутны идэвхи сонирхол өсөж байна. Төсөл , хөтөлбөрүүдийг сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулахад, оюутныг мэдлэг мэргэжилтэй болгоход, чанартай боловсрол олж авахад нь мөн түүнчлэн багш нарыг мэдлэг боловсрол,  заах арга зүйгээ дээшлүүлэхэд, сургалтын технологио шинэчлэхэд, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ бусдад хүргэхэд бодит үр өгөөж өгч байна.

Ц аашид судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд   тодорхой нэг хэсгийг нь багш,оюутнуудын хээрийн дадлага ажил зэргээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх болмжтой гэж үзэж байна.

3 дугаар  зураг. Бакалавр оюутны төслийн тоо

Бакаклврын түвшний судалгааны ажлыг дүгнэхэд

ДУДТДС-ийн 2020-2024 онуудад нийт    оюутан төгссөн байна.

Бакалаврынн түвшний оюутнууд  өөрсдийн уран бүтээлийн сэдэвт холбогдох судалгааны ажил хийж, бүтээлээрээ диплом хамгаалж төгсдөг.

Төгсөгчдийн бүтээлийг сэдвийг тэргүүлэх чигэлэлтэй харьцуулж үзвэл

Монгол зургийн уран зургийн, хувцас дизайны, уран баримлын мграфик дизайны. Хэвлэлийн эх бэлтгэлийн, түүх соёлындурсгалт зүйлийн сэргээн засварлалтын оюутан төгсжээ.  Эндээс үзвэл   архитектур, хувцас дизайн, график дизайн мэргэжлээр төгсөгчид дийлэнхи хувийг уран зураг, уран баримал бага хувийг эзэлж байна.

Уран зураг, уран баримлын мэргэжлээр төгсөгчид  байгаль хүн мал, амьтны болон монголын уламжлалт ахуй,зан үйлийг сонгодог (реалист) бөгөөд орчин үеийн урлагийн чиг хандлага, арга техникээр дүрслэн илэрхийлсэн.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс үзэхэд  моголын эртний болон орчин үеийн дүрслэх урлаг, ардын урлал, уламжлалт зан заншил, в уламжлал, тогтвортой хөгжил зэрэг сэдвүүд голлосон байна.

Энэ нь судалгааны тэргүүлэх чиглэлд ерөнхийдөө холбогдож байгаа ч цаашид тэргүүлэх чиглэлийн жишиг сэдвээр бие даалт, курсын ажил зэргийг улам дэлгэрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна.

.1.2.Магистрын  түвшний судалгааны ажил

            Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Сайдын 2014 оны 09 сарын 12-ны А/370 тоот тушаалын  “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах журам” үндэслэн  магистрын  сургалтыг  зохион байгуулахдаа тухайн журмыг баримтлан ажилаладаг.              Магистрын сургалтын агуулга нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ.

ДУДТДС нь 2015- 2016  оны хичээлийн жилээс ахисан түвшний  сургалтыг архитектур, урлаг судлал, график дизайн, хувцас дизайн мэргэжлээр элсэлт авч эхэлсэн түүхтэй. Ахисан түвшний сургалт нь мэдлэгийн тэлж, үндэсний болон үндэсний болон олон улсын инноваци, салбар дундын хөгжилд хувь нэмэр оруулахуйц өрсөлдөх өндөр чадвартай, нэр хүндтэй судлаач бэлтгэх   явдал юм.

1.2.1. ДУДТДС-ийн  магистрын зэрэг хамгаалсан оюутны тоог сүүлийн  5 жилээр үзүүлэв.

4 дүгээр   хүснэгт

Төгсөгчдийн тоо /мэргэжил тус бүрээр сүүлийн 5 жилээр/

Хөтөлбөрийн чиглэл 2019-2020 2020-2021 2021-2022 2022-2023 2023-2024
1 Урлаг судлал   3   1 1
2 Архитектур 3 5   2  
3 Хувцас дизайн 3 1 1 6  
4 График дизайн 1 1 1 2 4
  Нийт /оноор/ 7 10 2 11 5

 

Судалгаагаар төгсөх магистрын түвшний  төгсөгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ннь сайн талтай

4 дүгээр зураг. . 2020-2024 онуудад  магистрын зэрэг хамгаалсан  оюутны тоо

ДУДТДС-ийн магистрантурын сургалтыг  дүүргэсэн  35 төгсөгч байгаа бөгөөд хөтөлбөрийн онцлогоос хамарч тухайлбал хувцас дизайн, архитектурын чиглэлээр суралцагчид 100 хувь судалгааны ажил хийж судалгааны бичвэрээр хамгаалсан байна.

1.2.2.    Магистрын эрдэм шинжилгээний ажил

 

Төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлого , сургуулиас  2015- 2016  оны хичээлийн жилээс ахисан түвшний  сурцагчдын идэвхийг өрнүүлэх ,  Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Сайдын 2014 оны 09 сарын 12-ны  өдрийн А/370 тоот тушаалын  дагуу магистрын судалгааны ажлын үр дүнг гадаадын болон дотоодын нэр хүндтэй сэтгүүлд  хэвлүүлэх гэсэн  заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Магистрын судалгааны ажлыг жилд 2 удаа эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж дотоодын болон сургуулийн эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлж байна.

5 дугаар хүснэгт

 Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын илтгэл

`Д/д  Тэнхимийн  нэр 2020 2021 2022 2023 2024 Нийт
1 Архитектур   1 1   3 4
2 Дизайн 1 1 1 1 2 6
3 Дүрслэх урлаг   1   1   2
  Дүн 1 3 2 2 5 12

ДУДТДС-ийн магистрантурын сургалтыг  дүүргэсэн  35 төгсөгч байгаа бөгөөд хөтөлбөрийн онцлогоос хамарч тухайлбал хувцас дизайн, архитектурын чиглэлээр суралцагчид 100 хувь судалгааны ажил хийж судалгааны бичвэрээр хамгаалсан байна.

5 дугаар зураг.. Магистрант оюутны  эрдэм шинжилгээний хурлын  байдал

( Хөтөлбөр тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт-1- ээс үзнэ үү)

 

 

1.2.3. Магистрант оролцсон төслийн тоон мэдээлэл

ДУДТДС-ийн судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг удиртгал болгон багш болон магиструудыг судалгааны ажлыг гүйцэтгэдэг байна.

Магистрантурт суралцагчдын тоог нэмэгдүүлэх, сургалт судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн судлаач, мэргэжлийн магистр бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, элсэлт, төгсөлт, сургалт судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах, сургалт судалгааны ажлын чанарыг дээшлүүлэхийн тулд гадаад, дотоодын болон сургуулийн зүгээс төрөл бүрийн судалгаа хийх төслүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан дараах төслүүдийг  хийж гүйцэтгэсэн байна

 

6 дугаар хүснэгт

\

. Оюутны  төслийн тоо

` Хөтөлбөрийн нэр 2019- 2020 2020- 2021 2021- 2022 2022- 2023 2023- 2024 Нийт
1 График дизайн 1         1
2 Хувцас дизайн 1 1 1 1 1 5
  Дүн 2 1 1 1 1 6

Магистрант оролцсон төсөл бага байгаа ч цаашид судалгааны тэргүүлэх чиглэл бүхий төсөл, хөтөлбөрт магистрантуудыг оролцуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Магистрын түвшний  судалгааны ажлыг дүгнэхэд

 

. Сургуулийн  ахисан түшний оюутнуудад судалгаа шинжилгэний ажлын мөн чанар, судалгааны ач холбогдлыг таниулах, төсөл, хөтөлбөрт  хамруулах  хэрэгтэй ба тэнхим тус бүрээр судалгаа , бүтээлийн сэдвийг харьцуулан үзвэл урлаг судлалын -4, хувцасны дизайны- 11,  график дизайн- 9, архитектур – 10 магистр төгсжээ.

Үүнээс үзвэл  хувцасны дизайн, архитектурын төгсөгчид хамгийн олон бөгөөд  уламжлал өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, инноваци бүтээх судалгаа хийж диплом бичсэн байна.Тухайлбал хувцасны дизайны хөтөлбөрөөр суралцан  төгсөгчид  судалгааны үр дүнгээ   хувцас үйлдвэрлэлд   төрөл бүрийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  боломжтойг онолын ба туршилт судалгаагаар баталдаг ба   шинэ  бүтээгдэхүүн  үйлдвэрлэл  нь уламжлал, шинэчлэл болсон шинэ бүтээл болж  үйлдвэрлэлд нэвтрүүлэн баталгаажуулдаг байна.

Ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс үзэхэд

Монголын эртний болон дундад зууны үеийн урлаг соёл, монгол үндэстэн угсаатны хувцасны гоёл чимэглэл, ардын гар урлал, их гүрний үеийн уран барилга, сүм дуганы сэргээн засварлалт,орчин үеийн архитектурт холбогдох сэдвүүд голлож байна.

Эндээс үзэхэд ахисан түвшний сургалтын оюутны илтгэлийн сэдэв ерөнхийдөө  тэргүүлэх чиглэлдээ нийцэж байна

1.4.ДУДТДС-ийн профессор багш нарын бүтэлийн  тоон хэмжээ

2019-2023 онуудад  эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа тэргүүлэх чиглэл,  зорилго зорилтын дагуу  эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээ  мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх, судлаачдын олон улсад хэвлүүлсэн судалгааны бүтээлийг үнэлэх, урамшуулах, сурталчлах, багш, оюутан судлаачдын эрдэм шинжилгээний хурал жил бүр  зохион байгуулах ажлуудыг амжилттай зохион байгуулсан байна. Сургуулийн орчинд сургалтын шинэ арга барил нэвтрүүлэх, багшийн арга зүйг сайжруулах, сургалтанд суурилсан судалгаа хийх, судалгаанд суурилсан уран бүтээл хийх зэргээр сургалт- судалгаа- бүтээлийн уялдаа холбоог сайжруулахд чиглэсэн. ДУДТДС-ийн профессор багш нарын бүтээлийн талаар оруулсан болно.

Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал 10, багш оюутны эрдэм шинжилгээний үзэсгэлэн 8, уралдаан тэмцээн  болон  бусад сургалт семинаруудыг  тус зохион байгуулсан.

1.3.1. ДУДТДС-ийн профессор багш нарын  эрдэм шинжилгээний хурлын илтгэл

7 дугаар хүснэгт

. Профессор багш нарын  эрдэм шинжилгээний хурлын илтгэл

`Д/д Тэнхимийн  нэр 2020 2021 2022 2023 2024 Нийт
1 Архитектур 1 2 3 4 4 14
2 Дизайн 2 3 4 4 5 18
3 Дүрслэх урлаг   1 1 1 1 4
  Дүн 3 5 6 9 10 36

 

1.3.2. ДУДТДС-ийн профессор багш нарын бичиж хэвлүүлсэн илтгэл, өгүүлэл)(гадаад, дотоод)

8 дугаар хүснэгт

`Д/д Тэнхимийн нэр 2020 2021 2022 2023 2024 Нийт
1 Архитектур 1 1 2 2 2 8
2 Дизайн 1 2 3 4 5 16
3 Дүрслэх урлаг   1 1 1 1 4
  Дүн 2 4 6 7 8 28

 

 

1.3.3. ДУДТДС-ийн профессор багш нарын ном, сурах бичиг  гарын авлага, эмхэтгэл

9дүгээр хүснэгт

`Д/д Тэнхимийн нэр 2020 2021 2022 2023 2024 Нийт
1 Архитектур 2 4 6 6 8 26
2 Дизайн 2 6 6 8 12 34
3 Дүрслэх урлаг   2 2 2 2 8
  Дүн 4 12 14 16 22 68

 

3.1.4. Багш нарын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр

9дүгээр хүснэгт

`Д/д Тэнхимийн нэр 2020 2021 2022 2023 2024 Нийт
1 Архитектур       1 1 2
2 Дизайн 1 1 1 2 1 6
  Дүн 1 1 1 3 2 8

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ДУДТДС-ИЙН СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ДЭХ ЖИШИГ СЭДЭВ

Тэргүүлэх чиглэл

 

  1. Дүрслэх урлаг дизайн технологийн боловсролын агуулга, арга зүйг боловсронгуй болгох
  2. Архитектур, график дизайн, хувцас дизайн, үйлдвэрлэлийн дизайн чиглэлээр инновацийг хөгжүүлэх
  3. Сургалтанд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах

 

Чиглэл Задаргаа Сэдэв
1.         Дүрслэх урлаг дизайн технологийн боловсролын агуулга, арга зүйг боловсронгуй болгох
Дүрслэх урлаг дизайн технологийн боловсролын агуулга, арга зүй Дүрслэх урлаг дизайн технологийн боловсролын агуулгын судалгаа Сургалтын шинэ арга зүйг туршиж, сургалтдаа хэрэглэх
Дизайн технологийн болосвролын орчин үеийн чиг хандлага
Дизайн технологийн хичэээлийн  стандартын харьцуулсан судалгаа
Дүрслэх урлаг, дизайны заах аргын технологи боловсруулах

 

 

Үр дүнд суурилсан заах арга зүйн судалгаа

Олон улсын заах арга зүйн туршлага судалгаа
Сургалт-судалгаа- үйлдвэрлэлийн уялдаа холбоо
Оюутан, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
Цахим сургалтын платформ болон цахим хичээл боловсруулах
Сургалтын хичээлийн арга хэлбэрийн олон төрөлт байдалд шинэчлэл хийх
Хосолсон сургалтын арга зүй
Төсөлт сургалтын үр дүн
Онлайн сургалтын үр дүн, ач холбогдол
2.         Архитектур, график дизайн, хувцас дизайн, үйлдвэрлэлийн дизайн чиглэлээр инновацийг хөгжүүлэх,

3.         Сургалтанд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах

 

Эртний үе Чулун зэвсгийн үе Хадны зураг\

Булш хиргисүүр-

Түүвэр олдвор

Хүрэл зэвсгийн үе Хадны зураг\

Булш хиргисүүр-

Түүвэр олдвор

Буган хөшөө

–        Дөрвөлжин булшны соёл

–        Амьтны загварт урлаг

Төмөр зэвсгийн түрүү үе – Хадны зураг\

-Түүвэр олдвор,

– Хүрэл, төмөр эдлэл

Эртний төрт улс Хүннү -Хот суурин

-Язгууртны булш

-Ширмэл урлал

-Амьтны загварт урлаг

Сяньби -Алтан эдлэл

– Чимэглэх урлаг

Жужан Ясан сийлбэр

– Чимэглэх урлаг

Түрэг -Чулуун сийлбэр

– Хүн чулууны хөшөө

– Булш бунхан

Уйгар -Хот суурин, сүм дуган

– Ханын зураг

-Уран зураг

Хятан Хот суурин

– Бунхны ханын зураг

-Уран зураг

Монголын эртний гүрэн Их монгол улс Торгоны замын урлаг

-Хар хорум хотын дурсгал

– Уран зураг

-Уранбаримал

– Чимэглэх урлаг

– Зоос , мөнгөн тэмдэг

Юань гүрэн Хаад, хатдын хөрөг

– орлны зураг

– Хөх шаазан

– Уран зураг

-Уранбаримал

– Чимэглэх урлаг

Их хаадын улс -Номын чимэг зураг

– Уран зураг

-Уранбаримал

– Чимэглэх урлаг

Алтан ордны улс -Алтан орлны эрх дарх

– Уран зураг

-Уранбаримал

– Чимэглэх урлаг

Цагаадайн улс – Уран зураг

-Уранбаримал

– Чимэглэх урлаг

Бага хаадын үе – Уран зураг

-Уранбаримал

– Чимэглэх урлаг

Бурхан шашин Буддын урлахуйн ухаан Нагтан

Магтан

-Танка зураг

– Ганзай зураг

-Ханын зураг

– Загал зураг

– Зээгт наамал

-Бар зураг

-Баримал

– Ном судрын зураг

  Сүм хийдийн уран барилга -Хятад хэв маягийн архитектур

-Төвд хэв маягийн архитектур

– Монгол үндэсний архитектур

– Холимог хэв маяг

  Өндөр гэгэээн Занабазарын дэг сургууль -Алт шармал,хүрэл цутгамал

– Бурханы хөрөг

Ардын урлаг Чимэглэх урлаг – Гэрийн урлал

-Хээ угалз

-Уран дархан

– Мод чулуу, ясан сийлбэр

-Зүмбэр

– Уран хатгамал

-Уран шаглаа

-Дээл хувцасны гоёл засал

– Эсгий урлал

– Зээгт наамал-

-Тоглоомын зураг

Орчин үеийн урлаг Мэргэжлийн урлаг Уран зураг

-Уран баримал

– Зураасан зураг

-Монгол зураг

-Монументаль зураг

– Чимэглэх урлаг

-Дизайн урлаг

– Уранбичлэг

Уламжлалт бус урлагийн дурсгал Модерн урлаг Импрессионист

-Кубист

– Столляциюрреалист

– Абстрак

– Инс

  Пост- Модерн урлаг -Поп- арт

-Видео-арт

-Контемпорари

 

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

ДУДТДС-ийн судалганы тэргүүлэх  чиглэлд хийсэн шинжилгээнд тэргүүлэх чиглэлэлээс эрдэм шинжилгээний хурал, диплом курсын ажлын сэдэв сонголт, хэрэгжилтийн явцыг бакалавр, магистрын түвшний судалгааны ажилд  шинжилгээ хийж дараах дүгнэлтэнд хүрэв.

  • Бакалаврын түвшний судалгааны ажлын тухайд

2019-2024 оны хичээлийн жилд   304  бакалавр  оюутан     төгсөлтийн ажил бичиж хамгаалсан байна.Эдгээр  бакалавр оюутны н  11   %  нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл илтгэл тавьж, нийт төгсөгчийн    3  % буюу      бакалаврын  төсөл хөтөлбөрт оролцжээ

Магистрын  түвшний судалгааны ажлын  тухайд: 2019-2024 оны хичээлийн жилд 35 оюутан магистрын төгсөлтийн ажил бичиж хамгаалсан байна.Эдгээр магистрантын    28 %  нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл илтгэл тавьж, нийт төгсөгчийн 17 % буюу 6 магистрант төсөл хөтөлбөрт оролцжээ

Тэнхмүүдийн тэргүүлэх чиглэлийг нэгтгэсэн нь  судалгааны сонголт хийх сэдвүүдийг нэг дороос харах боломжтой болсон байна.

ДУДТДС-ийн бакалавр , магистрын төгсөлтийн ажлыг номын санд ангиллын дагуу бүртгэсэн нь  сэдэв сонголтонд чиг баримжаа өгөх сайн талтай байна.

ДУДТДС-ийн тэргүүлэх чиглэлд өгсөн шинжилгээ нь тэнхмүүдийн үйл ажиллагааны эрдэм судлалын ажилд дүгэлт өгч цаашид  юунд анхаарах, хэрхэн хамтарч ажиллах зэргийг харсан үр дүнтэй

ХАВСРАЛТ

Хавсралт-1

МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН СЭДЭВ

1 дүгээр хүснэгт

Магистрын зэрэг хамгаалсан сэдэв(2019-2020)

Д/д Магистрантын нэр Хөтөлбөр Сэдэв
1 О.Наранчимэг Архитектур Олон нийтийн барилгын ландшафт хийсэн судалгаа
2 Н.Санчир Архитектур Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны барилгад хийсэн судалгаа
3 Б.Хишигсүрэн Хувцас дизайн Уламжлалт урлалыг хэрэглээ болгох нь
4 Б.Үүрийнтуяа Хувцас дизай Уламжлалт шинэчлэл инновацийн шинэ бүтээгдэхүүн
5 Х.Бахытмерей Архитектур Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны барилгад хийсэн судалгаа
6 Г.Зундуй График дизайн Цахим хичээлийг боловсруулах аргачлал
7 Д.Базараа Урлаг судлал Бурханы дүрийн судалгаа

 

2 дугаар  хүснэгт

Магистрын зэрэг хамгаалсан сэдэв(2020 -2021)

Д/д Магистрантын нэр Хөтөлбөр Сэдэв
1 Ө.Сайханаа Архитектур Аялал жуучлалын бааз
2 Л.Бат-Аюуш Архитектур Иргэний барилгын эко орчны дизайн
3 Б.Саруул Архитектур Орон сууцны хороолол доторхи орчны аюулгүй байдлын судалгаа
4 Д.Адъяасүрэн Архитектур Эрчим хүчний хэмнэлттэй олон давхар орон сууц
5 Г.Зул-Эрдэнэ График дизайн UI, UX дизайны хөтөлбөрийн хэрэглээ, хөгжүүлэлт
6 Х.Бат-Эрдэнэ График дизайн Цахим зурагт номын хүүхдийн хөгжилд үзүүлэх нөлөө
7 Л.Ганбат Урлаг судлал Дөрвөн улирал
8 З.Түмэнжаргал Урлаг судлал Улаан уул
9 Г.Баттулга Архитектур Архитектур дахь мэдрэмжийн холбоосууд

 

 

3 дугаар хсүнэгт

Магистрын зэрэг хамгаалсан сэдэв(2021-2022)

Д/д Магистрантын нэр Хөтөлбөр Сэдэв
1 Г.Хасбаяр График дизайн Оюутны аппликейшн боловсруулалт

 

4  дүгээр хүснэгт

Магистрын зэрэг хамгаалсан сэдэв(2022-2023)

Д/д Магистрантын нэр Хөтөлбөр Сэдэв
1 Б.Ариунболор Хувцас дизайн K14 програмаар эсгүүр загварчилгаа гаргах хичээлийн файл бүрдүүлэлт
2 Б.Батсүх Хувцас дизайн Нэхээсгүй эдлэлээр үдшийн даашинз хийх
3 Д.Энхжаргал Хувцас дизайн Ноос ноолууран пальтоны брэнд хөгжүүлэлтийн төрөл
4 Н.Золжаргал Хувцас дизайн Эрэгтэй хүний савхин пиджак, инноваци
5 Н.Долгормаа Хувцас дизайн Шүүдрийн дусал 3, гоёлын өмсгөл
6 Э.Оюунсүрэн График дизайн 21-р зууны график дизайны чиг хандлага
7 З.Түмэнжаргал Урлаг судлал Тэнгэризм
8 Б.Дөлгөөн График дизайн Номны бренд
9 Д.Мөнхжаргал Хувцас дизайн Үндэсний хувцас
10 Б.Сайнзаяа Архитектур Өндөр барилгын бүтэц боловсруулалт

 

5 дугаар  хүснэгт

Магистрын зэрэг хамгаалсан сэдэв(2023-2024)

Д/д Магистрантын нэр Хөтөлбөр Сэдэв
1 Liu Ti Huan Урлаг судлал Симантик харилцаа холбоо ба уламжлалт харилцааны хэрэглээ
2 Zhou Xiaotong Урлаг судлал Орчин үеийн керамик чимэглэл ба график дизайны хэрэглээ
3 Wang Yanru Урлаг судлал Уламжлалт хуримын ёслолд хэрэглэх зураг төсөл дизайны судалгаа
4 Г.Хас-Эрдэнэ График дизайн Код бичихгүйгээр вэб дизайн бүтээх аргачлал
5 Zhang Ning Урлаг судлал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Имэн уулыг жишиг болгосон дуурийн урлагийн гоо зүйн судалгаа

ХАВСРАЛТ-2

 

МАГИСТРАНТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД  ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ИЛТГЭЛ

6 дугаар  хүснэгт

Магистрант оюутны илтгэл (2019-2020)

Д/д Магистрантын нэр  Сэдэв
1 Наранчимэг Олон нийтийн барилгын ландшафт хийсэн судалгаа
2 Б. Үүрийнтуяа Уламжлал шинэчлэл, инновацийн бүтээгдэхүүн
     

7 дугаар  хүснэгт

Магистрант оюутны илтгэл (2020-2021)

Д/д Магистрантын нэр  Сэдэв
  Ч.  Адьяасүрэн Эрчим хүчний хэмнэлттэй олон давхар орон сууц
     
     

 

8 дугаар  хүснэгт

Магистрант оюутны илтгэл (2021-2022)

Д/д Магистрантын нэр  Сэдэв
     
1 О. Наранчимэг Баянзүрх  дүүргийн соёлын ордон түүний үүсэл хөгжил
     

9дүгээр  хүснэгт

Магистрант оюутны илтгэл (2022-2023)

Д/д Магистрантын нэр  Сэдэв
1  Б. Баярцэцэг Бар код
2 Д. Энхжаргал Тогтвортой хөгжил

10 дугаар  хүснэгт

Магистрант оюутны илтгэл (2023-2024)

Д/д Магистрантын нэр  Сэдэв
1 Б. Тогосмаа Ноос ноосон эдлэлийн шинэлэг дизайны инновацийн шийдэл”
2 Д. Хонгорзул “ Хувцас загварын 3d Marvelous програмыг хичээлд ашиглах  нь”
2 Guoshun “Шинээр гарч ирж буй урлагийн хэлбэрүүд”
4 Yu Jia “Хятадын гоёл чимэглэлийн үеийн өвийн судалгаа”
5 Yu Chuan “Тини хаусын экологийн хувьд тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлал ба практик

11 дүгээр хүснэгт

 

Бакалавр оюутны төсөл (2019-2023

Д/д Төслийн нэр Гүйцэтгэсэн хугацаа Хэрэгжүүлэгч сургууль, удирдагч Санхүүжүүлэгч байгууллаг төсөв
1 “ Эко тор” 2018-2020 ДУДТДС

Ц. Нямжав

Азийн хөгжлийн банк
2 “ Тамга” 2018-2020 ДУДТДС

Б. Нууц- Од

Азийн хөгжлийн банк

 

12 дугаар хүснэгт

 

Магистрантын   оюутны төсөл (2019-2023

Д/д Төслийн нэр Гүйцэтгэсэн хугацаа Хэрэгжүүлэгч сургууль, удирдагч Санхүүжүүлэгч байгууллага төсөв
1 Эко сүлжмэл бүтээгдэхүүн бүтээгдэхүүн 2020-2023 ДУДТДС  
2 Өв- уламжлал-монгол дизайн 2020-2023 ДУДТДС Урлаг дизайны академи

 

ХАВСРАЛТ -3

 

ДУДТДС-ИЙН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ

 

13 дугаар  хүснэгт

Төсөл, хөтөлбөр (2019-2024)

Д/д Төслийн  нэр Он Захиалагч санхүүжүүлэгч
1 Сүлжмэл бүтээгдэхүүн 2020-2023  
2 Эко бүтээгдэхүүн 2020-2023 Урлаг дизайн академи
3 Өв уламжлал- Монгол дизайн 2020-2023 Урлаг дизайн академи

 

14 дүгээр хүснэгт

 

Гадаад, дотоодын  эрдэм  шинжилгээний хурлын сэдэв
А.    Олон улсын хурал, семинар
Илтгэгчийн нэр Илтгэлийн сэдэв
1 Ц. Нямжав

Э. Саранзаяа

“Хосолсон сургалт
2 NYAMDAVAA Legshidmaa INCORPORATING CREATIVE IDEAS ON FURNISHING ORNAMENTATION TO FRAME OF A MONGOL GER

 

В.  Дотоодын  эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл
1 Ц. Нямжав

Э. Саранзаяа

“Үр дүнд суурилсан боловсрол-“
2 Б. Гантулга Монголын дизайны боловсролйн чиг хандлага
3 Ц. Нямжав

 

Үр дүнд суурилсан сургалтыг хувцас загвар зохион бүтээлтийн хичээлд хэрэглэх нь
4 Д. Дарьсүрэн Өв соёл
5 А. Ангарагсүрэн Түүх соёлын сэргээн засварлалт
Сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд
1 Б. Гантулга(Ph.D), профессор Монголын дизайны боловсролйн чиг хандлага
2 Ц. Нямжав(Ph.D), профессор

М. Наранцэцэг

Сургалтанд үр дүнд  суурилсан сургалтын аргыг хэрэглэх нь
3 Баттөр Мэргэжлийн суурь сургалтанд тулгамдаж буй зарим асуудлууд  шийдвэрлэх зарим арга зам
4 Ч.  Адьяасүрэн Эрчим хүчний хэмнэлттэй олон давхар орон сууц
5 Д. Жавзандулам CDIO Хичээлийн хөтөлбөрийн боловсруулалтанд хийсэн судалгаа
6 Д. Дарьсүрэн(Ph.D), дэд профессор Патент ба оюуны өмч
7 Ц. Нямжав(Ph.D), профессор

Э. Саранзаяа

:Дизайны боловсрол заах арга зүй
8 Л. Нямдаваа Зураг зүй, дизайн сургалтын үүсэл хөгжил
9 Ж. Орлом Тусгай хэрэгцээт хүмүүст зориулалсан кинотеатрын барилга
10 Г. Зулцэцэг UI, UX дизайны хичээлийн хөтөлбөр, заах арга зүй
11 Б. Ариунболор Ажлын хувцасны загвар, материалын оновчтой сонголт хийх
12     Ц.Төгс- Уран Киданы үеийн дөрвөлжин энгэртэй           дээлний   судалгаа”
13 Д. Дарьсүрэн Док (Ph.D, профессор Өв соёл- инноваци”
14 Ө.Сайханаа Цахим хичээлийн судалгаа, арга зүйн           боловсруулалт”

 

15 Энхтайван Монголчуудын сав эдлэлийн эко уламжлал
16 Вавао Монгол үндэсний үзэл, ухамсрын сэргэлт
17  Баярцэцэг Бар код
18 Д. Энхжаргал Хувцас үйлдвэрлэл хариуцлагатай хэрэглээ
19 П. Баатарсүх Уран зураг дахь хэм хэмнэлийг морины туурайн төвөргөөний бүтээлээр илэрхийлэх
20 О. Наранчимэг

Д. Отгонтуяа

Баянзүрх  дүүргийн соёлын ордон түүний үүсэл хөгжил
21 Д. Хонгорзул Хэвлэлийн үйлдвэрийн хог хаягдлыг устгах нь
22 Д. Энхжаргал Тогтвортой хөгжил

 

15дугаар хүснэгт

 

Гадаад, дотоодын  эрдэм  шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл
А.    Олон улсын сэтгүүлд
Зохиогчийн нэр Өгүүллэгийн нэр
1 Ц. Нямжав

Э. Саранзаяа

“Хосолсон сургалт
2 NYAMDAVAA Legshidmaa INCORPORATING CREATIVE IDEAS ON FURNISHING ORNAMENTATION TO FRAME OF A MONGOL GER

 

В.  Дотоодын  эрдэм шинжилгээний  хурлын эмхэтгэлд
1 Ц. Нямжав

Э. Саранзаяа-

“Үр дүнд суурилсан боловсрол-“
2 Б. Гантулга Монголын дизайны боловсролйн чиг хандлага
3 Ц. Нямжав

 

Үр дүнд суурилсан сургалтыг хувцас загвар зохион бүтээлтийн хичээлд хэрэглэх нь
4 Д. Дарьсүрэн- Өв соёл
5 Ангарагсүрэн- Түүх соёлын сэргээн засварлалт
Сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлын  эмхэтгэлд
1 Ц. Нямжав

Э. Саранзаяа

, COMBINED ONLINE AND IN-PERSON LEARNIG
2 Ц. Нямжав

Д. Чулуунцэцэг

Результаты использования инновационных прогресс в исследователькой лаборатории
3 Д. Дарьсүрэн- Монголчуудын ахуйн соёл- инноваци
4 Ц. Нямжав

М. Наранцэцэг-

Дизайн техгологийн хичээлийг үр дүнд суурилсан аргаар заах нь
5 С. Цэрэн- Очир  – Сав баглаа боодлын дизайн
6 Ц. Нямжав

Б.Мөнгөншагай –

Харилцануялдаа холбоотой хичээлүүдийн сургалтын төлөвлөгөө боловсруулах
8 Онуфриенко Д.Е Современные подходы к семантики- композиционному  анализу паметников архитектуры франтальный анализ
9 Линдеман А.О Традиционные и современные стилистические направления в искусстве сибири и  монголии
10 Ц. Алтан гэрэл Great Accomplishments of Chinghis Khan
11 Д. Дарьсүрэн Өв соёл – инноваци
12 Б. Үүрийнтуяа  – Уламжлал шинэчлэл инновацийн бүтээгдэхүүн
13 Б. Алтаншарзам- Хувцас загвар зохион бүтээлт, загварчилгаа хичээлийг үр дүнд суурилсан аргаар үнэлэх нь
14 Ц. Төгс- Уран Киданы үеийн дөрвөлжин энгэртэй дээзний судалгаа
15 Б. Гантулга      Иллюстрация  монгольскийх простых букв
16 Д. Дарьсүрэн “Сурахуй  – суралцахуйн  хөшжил төлөвшилд
17 Ц. Нямжав Харилцааны ур чадварыг үнэлэх боломжийн судалгаа”
18 BABAO “Монгол үндэстний үзэл ухамсарын сэргэлт”
19 Б. Гантулга Монгол эвхмэл үсгийн дүрслэл
20 Ц. Нямжав Харилцааны ур чадварын судалгаа
21 Л. Цэрэнсодном

Л. Нямдаваа

Внедрение инновационных идей в отделка юрты (национальный дом)
22 Л. Цэрэнсодном

Л. Нямдаваа

Дальнейшние тенденции обучения технологии, черченич и дизайна в Моголии
23 Зандан Хорчин хувцасны судалгаа
24 П. Артунжаргал Монгол гэрийн зөөлөн чанарыг пассив болон актив сууцанд нутагшуулах нь”
25 А. Баярцэцэг 00   Савхин хувцасны дизайны шийдэл”
26 Энхжаргал “ Хувцас үйлдвэрлэл  хариуцлагатай хэрэглээ”
27 Д. Хонгорзул 3d Marvelous програмыг Хувцас загварын хичээлд ашиглах  нь”

 

16 дугаар  хүснэгт

Ном гарын авлага, сэтгүүл, эмхэтгэл (2019-2024)

Д/д Бүтээлийн нэр Он Бүтээлийн төрөл
1 Ш. Саранчимэг, Ц. Нямжав

Оёмол бүтээгдэхүүний технологи 2 дахь хэвлэл

 

2023 Ном сурах бичиг
2 Б. Гантулга, Постер дизайн 2024 Ном сурах бичиг
3 Б. Гантулга ,Маркетингийн дизайн 2024 Ном сурах бичиг
4

 

Б. Гантулга ,Өнгө ба гэрэл 2024 Ном сурах бичиг
5 Б. Гантулга , 3 Dдизайн 2024 Ном сурах бичиг
6 Б. Гантулга, Цаасан урлал 2024 Ном сурах бичиг
7 Б. Гантулга , Анимейшн 2024 Ном сурах бичиг
8 Б. Гантулга,  Сав баглаа боодол 2024 Ном сурах бичиг
9 Б. Гантулга ,Компьютер графике 2024 Ном сурах бичиг
10 Ц.Нямжав.

Л.Бат- Аюуш   “Материал судлал”  хичээлийн  :

2019 Гарын авлага /.-
11 Ц. Нямжав“Хавар намрын пальтоны зохион бүтээлт 2020 ” гарын авлага
12 Ц. Нямжав Хувцас загвар зохион бүтээлт, загварчилгаа-I 2020 ” гарын авлага
13 Ц. Нямжав Хувцас загвар зохион бүтээлт, загварчилгаа-II 2021 ” гарын авлага
14 Ц. Нямжав Хувцас загвар зохион бүтээлт, загварчилгааIII 2021 ” гарын авлага
15 Ц. Нямжав Материал судлал хичээлийн зааварчилгаа 2022 ” гарын авлага
16 Ц. Нямжав Төсөл – I 2022 ” гарын авлага
17 Ц. Нямжав Төсөл-II 2023 ” гарын авлага
18 Төсөл – III 2023 ” гарын авлага
19 Зөвлөмж, удирдамж 2024 Зөвлөмж
20 П. Ариунжаргал БҮТЗБ дадлагын удирдамж 2023 удирдамж
21 Ц: Нямжав Магистрын журам 2023 Журам
22 Ц. Нямжав Хувцас загвар зохион бүтээлт, загварчилгаа” дадлага ажлын удирдамж “ 2024 Удирдамж
23 Эрдэм шинжилгээний хурал 2019 Эмхэтгэл
24 Эрдэм шинжилгээний хурал 2020 Эмхэтгэл
25 Эрдэм шинжилгээний хурал 2021 Эмхэтгэл
26 Эрдэм шинжилгээний хурал 2022 Эмхэтгэл
27 Эрдэм шинжилгээний хурал 2023 Эмхэтгэл
28 Эрдэм шинжилгээний хурал 2024 Эмхэтгэл
       

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency