Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

ОЮУТНЫ НАМАР – 2023 УРЛАГИЙН НААДАМ

2023-10-14
🎙️ ОЮУТНЫ НАМАР – 2023 УРЛАГИЙН НААДАМ🎙️ зохион байгуулагдлаа.
🌟 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны намар 2023” урлагийн наадам 2023.10.11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
💡Энэхүү наадамд шүүгчээр
– ДУДТДС Захирал док.проф Б.Гантулга
– ДУДТДС Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Г.Уянга
– Боловсрол телевизийн тайзны зураач, ДУДТДСургуулийн шилдэг төгсөгч Г.Хувьсгал
-БЗД Соёлын төвийн төлөөлөгч СТА Оюунтуяа нар ажиллаа.
“Аз жаргал, Итгэл найдвар, Үнэний чимээ” сэдвийн хүрээнд оюутан залуус маань нийт 9 төрлөөр хоорондоо авьяас билгээрээ өрсөлдөн нэг өдрийг өнгөрөөлөө.
Ийнхүү шүүгчдийн нийлбэр дүнгээр
🥉Шилдэг бүлэг III байр – Архитектур 316-р бүлэг
🥈Шилдэг бүлэг II байр – Архитектур 216-р бүлэг
🥇Шилдэг бүлэг I байр – График дизайны тэнхим тус тус шалгарлаа.
🏆Энэхүү наадмаас шалгарсан шилдэгүүд дараагийн Их Засаг ОУИСургуулийн салбар сургуулийн оюутан залуустай авьяас чадвар хүчээ сорин өрсөлдөх юм. Ингээд оюутнуудынхаа дараагийн их наадмын бэлтгэл сургуулилтанд амжилт хүсье.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency