ХАМТЫН АЖИЛЛАГАА
ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ нь хамтын ажиллагаатай гадаадын их дээд байгууллагуудаараа дамжуулан олон улсын сургуулиуд, шаардлагад нийцэхүйц, дэлхий дахинтай хөл зэрэгцэн алхах оюутнуудыг бэлтгэхийн чацуу, дотооддоо ижил төстэй их дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагад, ажил олгогчид түншүүдтэй хамтран сурлагын чанарыг сайжруулах төгсөгчдийг чадавхжуулахын төлөө хичээн ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг багш оюутан бүрт хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулахын тулд 2007 оноос одоог хүртэл гадаад дотоодын нэр хүндтэй их сургуулиудтай хамтран багш, харилцан туршлага солилцох хамтарсан мэргэжлийн сургалт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний ажилд оролцох, онол практикийн хурал зохион байгуулах зэргээр хамтран ажилласаар байгаа бөгөөд БНХАУ, Солонгос, ОХУын их дээд сургуулиудад “Оюутан солилцооны 2+2 хөтөлбөр”-өөр суралцах боломжтой.
Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд ДУДТДС-ийн оюутнууд сургалтын тодорхой хугацааг (1-2 жил) өөрийн сургуульд, үргэлжлүүлэн хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад суралцаж төгсөх боломжтой. Дараах хамтарсан хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж, олон оюутнууд элсэн суралцаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах их дээд сургуулиудад оюутан солилцоогоор суралцах боломж бүрдсэн. Үүнд:
- UMAP international student exchange program
- ОХУ-ын Барнаулын Алтайн Техникийн Их Сургууль
- ОХУ-ын Улаан – Үд хотын Багшийн Их Сургууль
- ОХУ-ын Буриадын Багшийн Дээд сургууль
- БНХАУ-ын Бээжин хотын Чинхуа Их Сургууль
- БНХАУ-ын Чиндао хотын Чью Ши Мэргэжил техникийн коллеж
- БНХАУ-ын Тянь-Жин хотын Аж үйлдвэрийн Дээд сургууль
- БНСУ-ын Чонжү хотын Кижон Их Сургууль
- БНХАУ-ын “Чиндао Цюүши” Дээд сургууль
Сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, оюутнуудаа дадлагажуулах зорилгоор гадаадын болон дотоодын дараах мэргэжлийн холбоод, компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Үүнд:
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Магтам” ХХК
- Олон улсын Эмэгтэйчүүдийн Энх тайвны нийгэмлэг /IWPG/
- Монголын Технологи, дизайн, урлагийн хүрээлэн
- Монголын урлаг дизайны академи
- Монголын дизайнеруудын холбоо
- Монголын загвар зохион бүтээгчдийн холбоо
- Монголын оёдлын нэгдсэн холбоо
- Монголын Урчуудын эвлэл
- Баянзүрх дүүргийн соёлын ордон
- “Кашмер Холдинг” ХХК
- “Монгол Костюмс” ХХК зэрэг томоохон байгууллагуудаас гадна 2024 оны 10 сарын байдлаар хамтын ажиллагааны 37 байгууллагатай хамтарч ажиллаж байна.