Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

ДИЗАЙНЫ ТЭНХИМ

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА 

ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН                  

    ДИЗАЙНЫ ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

 

Дизайны тэнхимийн зорилго нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг сэтгэлгээтэй, үндэсний өв соёлоо дээдэлсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, судлаач дизайнеруудыг бэлтгэхэд оршино. 

Зорилт:

  1. Хувцасны дизайн: Хувцас загварын чиг хандлага, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, материалын мэдлэг, гоо зүй, уран сэтгэмжийг хослуулан шинэлэг шийдэлтэй хувцас загварын дизайнер бэлтгэх.

 

  1. График дизайн: Дүрслэх урлаг, визуал харилцаа, өнгө болон хэлбэрийн зохицол, брэндинг, дижитал дизайны ур чадварыг хөгжүүлэн, нийгэм, бизнесийн орчинд хэрэгжих бодитой шийдэлтэй график дизайнер бэлтгэх.

 

  1. Үйлдвэрлэлийн дизайн: Бүтээгдэхүүний гоо зүй, функционал байдал, хэрэглэгчдэд ээлтэй шийдлүүд, инновацын мэдлэг, шинэ санаа технологийн нөлөөг ашиглан бодит зах зээлд үр өгөөжтэй, хэрэглэхэд хялбар үйлдвэрлэлийн дизайнер бэлтгэх.

 

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА 

ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ДИЗАЙНЫ ТЭНХИМИЙН  ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

 

Орчин үеийн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, шинэлэг, тогтвортой, хариуцлагатай шийдэл боловсруулах чадвартай мэргэжлийн дизайнеруудыг бэлтгэхэд чиглэнэ. 

  1. Тогтвортой болон хариуцлагатай дизайн: Байгаль орчинд ээлтэй, хог хаягдал багатай, тогтвортой материал ашиглан бүтээгдэхүүн бүтээх ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлж, нийгмийн болон байгаль орчны асуудалд эерэг нөлөөтэй шийдэл боловсруулахад анхаарах.
  2. Хэрэглэгч  төвтэй шийдэл: Хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтийг ойлгон, хэрэглэгчдэд ээлтэй, хүртээмжтэй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн дизайн боловсруулах мэдлэг, туршлага олгох.
  3. Инноваци ба шинэ санаа технологийг нэвтрүүлэх: Орчин үеийн дэвшилтэт технологи, инновацийг дизайны үйл явцад нэвтрүүлж, үүнд суурилсан шинэ шийдэл гаргах чадвар эзэмшүүлэх.
  4. Үндэсний онцлог болон олон улсын чиг хандлага: Үндэсний соёлын өвөрмөц шинжийг загварт шингээж, түүнийг олон улсын дизайны чиг хандлагатай уялдуулах, үндэсний дизайн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency