Их засаг олон улсын их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн архитектурын тэнхимийн нэрэмжит “ТЭМҮҮЛЭЛ 2021” зураг төслийн прораммын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн зураг төслийн тэмцээнд 4-р курсийн 6 оюутан, 3-р курсын 5 оюутан тус тус өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
4-р курсийн оюутнуудын дунд “Автобусны буудал” 3D дээр зурах сэдвийн хүрээнд:
Тэргүүн байрт: Р.Золбаяр,
Дэд байрт: Ч.Манал
3-р курсийн оюутнуудын дунд “Цэцэрлэгийн барилгын план” гаргах сэдвийн хүрээнд:
Тэргүүн байрт: Т.Дөлгөөн
Дэд байрт: Хулангоо нар тус тус шалгарсан байна.
Нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэе.