Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

СПОРТ

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН “XI БАГА ОЛИМП” ЭХЭЛЛЭЭ.
➡️PUBG MOBILE ТЭМЦЭЭНД 🔥🔥🔥
Энэ удаагийн PUBG MOBILE тэмцээнд
✅Их Засаг- Үндэсний инженер технологийн сургууль-ийн оюутан, MVP Chicken chicken winner dinner BARON Gaming мэдээж өөрийнхөө сургуулийн тугийг мандуулхаар оролцоно шүү дээ.
Түүний олон улсын тавцанд хийж буй гайхалтай тоглолтууд, хэдэн зуун мянган долларын ялалтуудыг бид хэдийнээ сайн мэдэж байгаа. Их Засагийн Бага-Олимпийн хамгийн их үзэгчтэй спортын нэг PUBG MOBILE тэмцээнд оролцох бүх тамирчиддаа амжилт хүсье!

“XI Бага-Олимп” –ын наадам 2025 оны 03-р сарын 31 нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН “XI БАГА ОЛИМП” ЭХЭЛЛЭЭ.
➡️ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД 🔥🔥🔥 ГАРСАН ӨРСӨЛДӨӨН БОЛНО
Энэ удаагийн ВОЛЕЙБОЛЫН тэмцээнд 10-р олимпын аварга Их Засаг- Үндэсний инженер технологийн сургууль аваргаа хамгаалж чадах уу? Шинэ цэргүүдээр хүчээ зузаатгаж намрын Үе тэнгийнхэн тэмцээнд түрүүлсэн СЭЗС ямар өрсөлдөөн үзүүлэх бол? Гэхдээ өрсөлдөөнөөс ХЗС-ийг хэзээ ч хасаж, мартаж болохгүй. Тэд хүчтэй байсаар байгаа. Могой 3 тасравч гүрвэлийн дайтай гэдэг билүү хэхэ. Юу болохыг харах л үлдлээ.
“XI Бага-Олимп” –ын наадам 2025 оны 03-р сарын 31 нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН “XI БАГА ОЛИМП” ЭХЭЛЛЭЭ.
➡️ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭНД 🔥 ГАРСАН ӨРСӨЛДӨӨН БОЛНО
Энэ удаагийн футзалын хөлбөмбөгийн тэмцээнд МУ-н шигшээ баг, үндэсний дээд лиг, нэгдүгээр лигийн шилдэг тамирчид өрсөлдөнө. Онцлох тамирчид
➡️Б.Түвшинбаяр-ҮИТС МУ-н шигшээ баг, дээд лигийн Ханжигүүртэн клуб, 2023-2024 оны Футзалын шилдэг тамирчин, билэгдлийн шигшээ
➡️Т.Дөлгөөн-ҮИТС МУ-ийн шигшээ баг, дээд лигийн Дэрэн клубын тамирчин, 2021, 2022 оны МУ-н билэгдлийн шигшээ баг
➡️Г.Буяннэмэх-ХЗС Дээд лигийн “Ховд хүлэгүүд” клубын ахлагч
➡️М.Мөнххүслэн-СЭЗС МУ-ийн шигшээ баг, дээд лигийн Дэрэн клубын тамирчин
➡️Ө.Билгүүнцог-СЭЗС Дээд лигийн Bavarians клубын тамирчин
➡️Н.Ариунтулга -ҮИТС Дээд лигийн Арвис клубийн тамирчин ION club DJ
➡️Б.Амарсанаа-ХЗС МУ-н U20 насны шигшээ баг, дээд лигийн “Ховд хүлэгүүд” клубын тамирчин
➡️Б.Энхзул-ХЗС МУ-ийн эмэгтэйчүүдийн шигшээ баг, дээд лигийн “Хад” клубын тамирчин
➡️М.Цэцэгжаргал-ХЗС Эмэгтэйчүүдийн дээд лигийн Western клубын тамирчин
➡️Э.Балжинням-ҮИТС Дээд лигийн Хангарьд клубын тамирчин
➡️М.Эрдэнэхөлөг-ҮИТС Дээд лигийн Хангарьд клубын тамирчин
➡️О.Энх-Амгалан-ХЗС I лигийн Дэрэн кулбын ахлагч
🥰Энэ жилийн Бага олимпийн нэгэн онцлог нь эмэгтэй хөлбөмбөгчид анх удаа оролцохоор боллоо 💄🏃‍♀️
“XI Бага-Олимп” –ын наадам 2025 оны 03-р сарын 31 нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН “XI БАГА ОЛИМП” ЭХЭЛЛЭЭ.
Бид оюутан залуучуудад цогц боловсрол олгох, олон талт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн “Бага-олимп” спортын их наадмыг 11 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
➡️Сагсан бөмбөг
➡️Волейбол
➡️Футзал /хөлбөмбөг/
➡️Ширээний теннис
➡️Шатар
➡️Даам /100 буудалт/
➡️E sport Pubg mobile
➡️Олс таталт
Урьдчилсан тоглолтын хуваарь
2025-03-27 14:00 Шатар /ШУС/
2025-03-27 14:00 Даам /ШУС/
2025-03-27 15:00 Pub g mobile /Event hall/
2025-03-27 11:00 Сагсан бөмбөг /Хойд зааланд /
2025-03-28 11:00 Волейбол /Хойд зааланд /

“XI Бага-Олимп” –ын наадам 2025 оны 03-р сарын 31 нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.
ИХ ЗАСАГ ОУИС-ийн ДУДТДСургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн🌟Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “САШТ” 2025.02.17-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.🌟
Шагналт байранд:
Эрэгтэй баг:
🥇1-р байр-Хувцас дизайны 318-р бүлэг
🥈2-р байр-График дизайны 317-р бүлэг
🥉3-р байр-Архитектур 216-р бүлэг
Эмэгтэй баг:
🥇1-р байр-Архитектур 416-р бүлэг
🥈2-р байр-График дизайны 117-р бүлэг
🥉3-р байр-Архитетур 216-р бүлэг тус тус шалгарсан бол
Шилдэг тоглогчоор:
🏅318-р бүлэг Бат-Эрдэнэ
🏅416-р бүлэг Намуундарь
Холын зайн шидэлт:
416-р бүлэг Сувд-Эрдэнэ
417-р бүлэг Сүхбат
🏆 Шилдэг бүлэг болж Шилжин явах цомыг “ГРАФИК ДИЗАЙНЫ” баг тамирчид авлаа.🏆🏆🏆
💪Нийт баг тамирчдадаа баяр хүргэе 💪 
“ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ⭐
🏀 🏐 🎯 Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн төгсөгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон үе үеийн төгсөгчдийн дунд спортын сагсан бөмбөг, гар бөмбөг, дартсын төрлүүд зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.
⭐ Энэ удаад 2023 оны цомын эзэд болох 2019 оны төгсөгчид зохион байгууллаа.
🏀 Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр 2016 оны төгсөгчдийн баг тамирчид
2-р байр 2022 оны баг тамирчид
3-р байр 2024 оны баг тамирчид
🏀 Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
1-р байр 2021 оны төгсөгчдийн баг тамирчид
2-р байр 2022 оны төгсөгчдийн баг тамирчид
3-р байр 2024 оны төгсөгчдийн баг тамирчид
🏐 Гар бөмбөгийн төрөлд:
1-р байр 2021 оны төгсөгчдийн баг тамирчид
2-р байр 2022 оны төгсөгчдийн баг тамирчид
3-р байр 2024 оны төгсөгчдийн баг тамирчид
🎯 Дартасны тэмцээнд:
Эрэгтэй төрөлд: 2020 оны төгсөгч Д.Ням-Өлзий
Эмэгтэй төрөлд: 2015 оны төгсөгч Ө.Сайханаа нар тодорлоо.
⭐ Ийнхүү “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзнээр 2021 оны төгсөлт тодорлоо.
Тэмцээндээ хүрэлцэн ирж хурд хүчээ сорин оролцсон нийт төгсөгчид та бүхэндээ баярлалаа. 👏👏
Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилтийг хүсэн ерөөе. 👏👏
“ЦЭВЭР АГААР – ЭРҮҮЛ МЭНД” ЭКО АЯЛАЛ ХАВРЫН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль нь Тогтвортой хөгжил, Цогц боловсрол хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн намар хаврын улиралд эко аялал зохион байгуулдаг билээ.
Энэ удаад “ХАНДГАЙТ ЗУСЛАН”-даа оюутан залуусын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, таталбар зураг, хөгжөөнт буухианы тэмцээн зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа.
“ЦЭВЭР АГААР -ЭРҮҮЛ МЭНД ЭКО АЯЛАЛ 2024” амжилттай зохион байгуулагдлаа.
✅ Цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цэвэр агаар – Эрүүл мэнд эко аялал 2024” арга хэмжээ 2024.09.11-ны өдөр Хандтайт зуслан дээр болж өндөрлөлөө.
⭐️ Тус арга хэмцээнд оюутан залуус маань
– Сагсан бөмбөг
– Гар бөмбөг
– Хөгжөөнт буухиа
– Таталбар зураг
– Мэндчилгээ
-Шилдэг бүлгийн төрлүүдээр өрсөлдөн нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
💥 Дээрх төрлүүдээс хамгийн олон төрөлд байр эзлэн нийлбэр дүнгээр Архитектур 316-р курсын оюутан залуус “ШИЛДЭГ БҮЛЭГ” шагналыг хүртлээ.
🌟 Тэмцээний онцлогоос дурдвал:
– График дизайн 317 бүлгийн сагсан бөмбөгийн баг тамирчид тэргүүн байраа 117-р бүлгийн дүү нартаа цаашдын спортын амжилт хүсэн шилжүүлсэн нь “Шилдэг бүлэг” болоход дэмжлэг боллоо.
💐Нийт тэмцээний төрлүүдэд байр эзэлсэн нийт оюутан залуусдаа халуун баяр хүргэе.

САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🏀 Цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг САШТ амжилттай зохион байгуулагдлаа.
🎤 Тус арга хэмжээг нээж ДУДТДС ЭШИАлбаны дарга, Монголын гар бөмбөгийн холбооны тэргүүн, Спортын мастер Л.Цэрэнсодном нээн үг хэллээ.
Мөн Хөтөлбөрийн хорооны дарга Л.Бат-Аюуш сэтгэгдэлээ хуваалцлаа.
🇲🇳 Монгол улсын төрийн дууллаа 416-р бүлгийн оюутан Х.Янжинлхам эгшиглүүлж нийт баг тамирчиддаа амжилт хүслээ.
Шагналт байр:
Эрэгтэй төрөлд:
🥇Архитектур 416-р бүлэг
🥈Интерьер дизайны баг
🥉Архитектур 316-р бүлэг
Эмэгтэй төрөлд:
🥇 Архитектур 316-р бүлэг
🥈Хувцас дизайны баг
🥉 Хувцас дизайны 118-р бүлэг
Шилдэг тоглогч:
Архитектур 416-р бүлэг Ц.Баттулга
Архитектур 316-р бүлэг Б.Саруултуул
Алсын зайн шидэлт:
Архитектур 316-р бүлэг Б.Намуундарь
График дизайны 317-р бүлэг Лхагварагчаа нар шалгарлаа.
💡 Энэхүү арга хэмжээний сонирхолтой нэгэн зүйл нь шилдэг тоглогчоор шалгарсан Наран-Очир өөрийн цомоо багийн тоглогч Ц.Баттулгадаа шилжүүлэн өглөө.
🏆 Ийнхүү аваргын цомыг АРХИТЕКТУР 316-р бүлэг авлаа.
Нийт оролцсон, шагналт байранд шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе 👏🏼👏🏼👏🏼

🏀 Сагсан бөмбөгийн тамирчид 🏀
Их Засаг ОУИСургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийг төлөөлж
⛹🏻‍♀️Архитектур 116-р бүлгийн оюутан Г.Амаржаргал
⛹🏻 Хувцас дизайн 218-р бүлгийн оюутан Б.Бат-Эрдэнэ нар тоглох билээ.
Дээрх оюутнууд нь ДУДТДСургуулийн 100% тэтгэлэг авсаныг энэ дашрамд дуулгахад таатай байна.
Мөн “Монголын 23-дахь удаагийн оюутны лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд сургуулиа төлөөлөн оролцсон билээ.
Тамирчиддаа спортын өндөр амжилтыг ДУДТДСургуулийн нийт хамт олон, багш нарын зүгээс хүсье.

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency