Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар

БАГШИЙН АМЖИЛТ

2024-09-17
БАГШИЙН АМЖИЛТ 🌟
💡Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн архитектурын тэнхимийн багш, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, интерьерийн зураач, Монгол улсын засгийн газрын “ГЭРЭГЭ” өргөмжлөлт Д.Батдорж багшийн маань анхны уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.
💡Тус үзэсгэлэн нь 2024.09.17-09.29 өдрүүдэд нээлттэй бөгөөд үе үеийн эрхэм хүндэт багш нар, төгсөгчид, уран бүтээлч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг мөн уриалж байна.
Д.Батдорж багшдаа цаашдын уран бүтээл, ажил амьдрал нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 👏👏👏

© 2025 Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency